МЭДЭЭЛЭЛ
БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ 2018
 
ЕБС-иа төгсөгчид, эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулдаг “БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ 2018” үзэсгэлэн  10 дахь жилдээ “Мишээл Экспо”-д 2018 оны 04-р сарын 20-23-ны өдрүүдэд болж МИДСК-ийн 55 гишүүн их, дээд сургуулиуд амжилттай оролцлоо.
 
            “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл экспо” компанитай хамтран зохион байгууллаа.
 
            Боловсролын байгууллагуудын хамтран зохион байгуулдаг дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэлээ.
 
Энэ жилийн үзэсгэлэн нь:
  1. 50-100 хувийн тэтгэлэгтэй гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвлөгөө авах
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудтай холбож өгөх
  3. Төрийн болон банкны зээлээр их дээд сургуулиудад суралцах мэдээлэл авах
  4. Ерөнхий боловсролын 9, 12-р анги төгсөгчдийг нэгдсэн журмаар хамруулж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг болох
  5. Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах
  6. Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн аргам хэмжээнд хамрагдах
  7. Боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагын мэдээллийг нэг дороос авах гэх мэт олон боломжоор дүүрэн зохион байгуулагдлаа.