МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛЫН ДОТУУР БАЙРНЫ БАГШ НАРЫН УЛСЫН 4-Р ЗӨВЛӨГӨӨН
БСШУСЯ, МИДСК, Монголын Оюутны холбоо, Монголын оюутны дотуур байрны багш нарын холбоотой хамтран МОНГОЛЫН ДОТУУР БАЙРНЫ БАГШ НАРЫН УЛСЫН 4-Р ЗӨВЛӨГӨӨНИЙГ 2018 оны 04 дүгээр сарын 18 ны өдөр  МУБИС-ийн хичээлийн төв байрны 201 танхимд зохион байгууллаа.
 
            IY зөвлөгөөнд төрийн ба төрийн бус их, дээд сургуулиудын удирдлага, оюутны дотуур байрны эрхлэгч, багш, оюутны төлөөлөл оролцон оюутны байрны үйл ажиллагаа, орчин нөхцөл, оюутан залуусын тав тухтай амьдрах, сурч хөгжих бололцоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, харилцан туршлагаа солилцох зэрэг чиглэлээр хэлэлцэн зөвлөлдөв.
 
“МОНГОЛЫН ДОТУУР БАЙРНЫ БАГШ НАРЫН УЛСЫН 4-Р ЗӨВЛӨГӨӨН”-ий энэ үеэр ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ оюутны байр, хамт олныг шалгаруулсан нь онцлох нэгэн арга хэмжээ болов. Шагналыг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, МИДСК-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор доктор, проф Т.Хэрүүга, МДББНХ-ны тэргүүн Л.Баярхүү, зөвлөх МУГБ Г.Бадам, СУИС-ийн дэд захирал Ч.Алтанцэцэг, АШУҮИС-ийн дэд захирал Д.Амарсайхан, МОХ-ны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар гардуулан өгч талархал дэвшүүллээ.
 

“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ОЮУТНЫ БАЙР”-аар :

МУБИС-ийн Г.Болормаа даргатай, О.Батсүрэн багштай ОЮУТНЫ ӨРГӨӨ-1 байр,

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ ОЮУТНЫ БАЙР”-аар:

МУИС-ийн В.Алтансүх даргатай Оюутны -1 байр,

ШУТИС-ийн Х.Бүтэмж эрхлэгчтэй Оюутны-4 байр,

АШУҮИС-ийн Дархан –уул аймаг дахь салбарын С.Хандсүрэн зохион байгуулагчтай Оюутны байр,
 
“ОЮУТАНД ЭЭЛТЭЙ БАЙР”-аар:

ШУТИС-ийн Ч.Болормаа эрхлэгчтэй Оюутны -3 байр,

ОУ-ын Улаанбаатар ИС-ийн Г.Амаржаргал багштай Оюутны байр,
 
“ТЭРГҮҮНИЙ БАЙРЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ”-өөр :

ХААИС-ийн БОЗ-ийн Л.Лхагважаргал даргатай Оюутны -3,

ОЮУТНЫ ӨРГӨӨ-2 байрын Э.Энх-Эрдэнэ даргатай Оюутны зөвлөл /ОЗ/,

МУИС-ийн Оюутны -5 байрын Т.Батсайхан даргатай ОЗ,

АШУҮИС-ийн Оюутны 1-р байрын М.Гэрэлтуяа дарга ОЗ тус тус шалгарч, БАТЛАМЖ МӨНГӨН ШАГНАЛААР шагнагдлаа.
 
            Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй, тэргүүн туршлага бий болгон ажиллаж ирсэн оюутны байрны багш, ажилтнуудыг Засгийн газрын болон Монголын Ахмад багш нарын холбооны шагналаар шагнан урамшуулж баяр хүргэлээ.