2016 оны 04 сарын 16 нд Захирлууд болон багш нарын дунд зохион байгуулах БОУЛИНГ-ийн тэмцээн болно.
МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГУУД, БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
 1. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО
1.1 МИДСК болон МИДСК -ын дэргэдэх Биеийн тамирын багш нарын холбооны үйл ажиллагааг сурталчилах, багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох, нөхөрсөг харилцааг бий болгоход оршино.
2. ОРОЛЦОХ БАГ БҮРЭЛДЭХҮҮН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1 Тэмцээнд МИДСК –ын гишүүн сургуулиудын багш нар болон захирлууд оролцоно.
2.2 Оролцох баг эрэгтэй 2 , эмэгтэй 2 багш , захирал 1 гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ба  Тэмцээнд тухайн сургуулийн үндсэн багш оролцоно. Мөн доод тал нь 6 сар ажилласан байх. Шаардлагатай үед нийгмийн даатгалын дэвтэр шалгана. /НДШ -ийн дэвтрээ бэлэн байлгах/
2.4 Сургууль тус бүрээс нэг баг оролцуулна.
2.5 Баг тус бүр оролцох эрхийн төлбөр болох 100 000 төгрөгийг техникийн зөвлөлгөөнд ирэхдээ авч ирэх.
3. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛГӨӨН
3.1 Тэмцээн 2016 оны 04 сарын 16- ны өдөр Хүүхдийн парк - ийн зүүн урд талын Парк боулингийн төвд 09.00 цагаас явагдана.
3.2 Техникийн зөвлөлгөөн 2016 оны 03 сарын 30 – ны өдөр 14:00 цагаас ХААИС -ийн Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн багш нарын өрөөнд болно.
3.3 Багууд техникийн зөвлөлгөөнд ирэхдээ оролцох эрхийн төлбөр болон мэдүүлгээ авч ирнэ.
3.4 Оролцох багийн тооноос хамаарч тоглолтын системийг тогтооно.
4. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
4.1 Тэмцээнд эхний 3 байр эзэлсэн баг тус бүрийг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89007655, 88005277 дугааруудаас лавлана уу.
Мөн 
www.facebook.com/CMUC-МИДС-Консорциум/,
www.facebook.com/IDSBTBHolboo
Зохион байгуулагч
МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМ
МИДС-ын дэргэдэх БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ХОЛБОО