Шинээр гишүүн сургуулиуд элсүүллээ.
МИДСК-ын Удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хурлаар Элсэх хүсэлт гаргасан, ахисан түвшинд 2 дахь удаа магадлан итгэмжлэгдсэн зарим сургуулиудыг гишүүнээр нэмж элсүүлэхээр шийдвэрлэлээ.
Их засаг олон улсын их сургууль, Улаанбаатарын их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Үндэсний техникийн дээд сургууль, Цэцээ гүн дээд сургууль, Шинэ анагаах ухааны дээд сургууль нэмэгдэж Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум нь нийт албан ёсны 53 гишүүн сургуультай боллоо.