ЭЕРЭГ ХАНДЛАГА–ЭРҮҮЛ ОЮУТАН
“оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд зохион байгуулах
“эерэг хандлага–эрүүл оюутан”
 өдөрлөгийн удирдамж
 
                                               
Нэг. Үндэслэл
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах, оюутан, залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаж оюутан, залуучуудад чиглэсэн БЗХӨ, ХДХВ/ ДОХ-с урьдчилан сэргийлэх, таниулан сурталчлах, зөв мэдээ, мэдээлэл түгээх, өвчлөлийг бууруулах  ажлуудтай уялдуулан “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгийг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
Хоёр. Зорилго
Оюутан залуусын дунд зонхилон тохиолддог өвчлөл, ялангуяа бэлгийн замын халдварт өвчний тархалтыг хязгаарлахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах зөв дадлыг нэмэгдүүлэх, гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, тэдэнд шаардлагатай мэдлэг мэдээллийг олгоход энэхүү үйл ажиллагаа чиглэгдэнэ.
 
Гурав. Зорилт
3.1.        5000 орчим оюутнуудыг хамруулж, тэдгээрээр дамжуулан оюутан, залуусын хандлага, зан үйлийг сайжруулах
3.2.        Оюутан, залуусын эрүүл мэндийн асуудалд их, дээд сургуулийн удирдлага, холбогдох байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
 
 
Дөрөв. Үйл ажиллагааны хөтөлбөр
·         Нээлтийн ажиллагаа
o   Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэлнэ.
o   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр үг хэлнэ.
o   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлнэ.
o   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр үг хэлнэ.
o   Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн Захирал Б.Цогтбаатар нарын албаны хүмүүс оролцоно.
·         “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд танилцуулга хийх.
·         Урлагийн тоглолт
·         “Эрүүл амьдаръя-нууцаас хуваалцъя” сэдвийн хүрээнд илтгэгч С.Оюунбилэг лекц уншина.
·         Эерэг хандлага-Эрүүл оюутан, Бэлгийн замын халдвараас сэргийлье, Гэр бүлийн төлөвлөлт-Зөв амьдрал зэрэг сэдэвтэй шторкуудыг үзүүлэх
·         Оюутан, залуучуудын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдана.
·         Гэр бүл төлөвлөлт сэдвийн хүрээнд илтгэгч Х.Бат-Ирээдүй лекц уншина.
·         Урлагийн тоглолт     
·         Хаалтын ажиллагаа
 
Тав. Өдөрлөг болох газар, хугацаа
2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 16:00 цагт   Монгол Бөхийн өргөөнд болно.
 
Зургаа. Хамтран ажиллах байгууллагууд
-       Монголын их, дээд сургуулиудын консорциум
-       Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
 
Долоо. Хүлээгдэж буй үр дүн
1.    Оюутны эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлэх оюутнуудын тоо нэмэгдсэн байна.
2.    Оюутнууд өөр хоорондоо үнэн зөв мэдээллийг дамжуулах байдал нэмэгдэнэ.
3.    Эрсдэл гаргасан тохиолдолд хугацаа алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хандлага нэмэгдэнэ.
4.    Оюутан, залуусын бэлгийн замаар халдах өвчлөлүүдийн талаар үнэн зөв мэдээлэлтэй болсон байна.
5.    Сургуулиудын зүгээс оюутнуудын эрүүл мэндийн байдалд анхаарах анхаарал нэмэгдэнэ.
6.    Оюутнуудын гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг нэмэгдэнэ.
 
 
 
 
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                                                                О.АЛТАНСҮХ
 
 
ХЯНАСАН:
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА                                         Г.БАТДОРЖ
 
БОЛОВСРУУЛСАН:
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН                        Н.МАНДУУЛ
 
 
2016 оны 09 сарын 16-ний өдөр                  Улаанбаатар хот