Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Өнөөдөр Монгол улсад 95 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, энд нийт 157.000 оюутан суралцаж байгаагаас үндэсний болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн 53 их, дээд сургууль Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК) -ийн гишүүн бөгөөд эдгээр 53 сургуульд нийт оюутны 95 хувь буюу 150.000 оюутан суралцаж байна. 

МИДСК нь дээд боловсролын эрх зүйн орчин, сургалт, судалгаа, инновацын дэлхийн жишигт нийцсэн ухаалаг тогтолцоог бүрдүүлэх, гишүүн сургуулиудын хамтын ажиллагаанд түшиглэн улсынхаа хөгжлийн гүүр нь болно.
 
Эрхэм хүндэт оюутнууд аа, шинээр элсэж буй дүү нар аа,
 
Биднийг түшин мэргэжлээ сонгосон Та бүхний сонголтонд үнэхээр талархаж байна.
Бид, манай гишүүн сургуулиудын эрдмийн хамт олон Таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжин  тусалж, чин сэтгэлээсээ ажиллана.
 
Энэхүү амлалт миний хувьд эрдэмтэн багш, профессоруудынхаа өмнөөс амлаж буй хамгийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй амлалт байх болно.
 
МИДСК-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор,
профессор Төмөрбаатарын Хэрүүга