ДБ-ын менежментын зөвлөгөө

Дээд боловсролын систем дэх хууль эрх зүй болон нийгмийн бодлого

Доктор Нитца Давидович

Самарын Ариел Их сургуулийн төв, Ариел 40700, Изриаль

И-мэйл: D.nitza@ariel.ac.il

Хүлээн авсан: 2011-03-31    Зөвшөөрсөн:  2011- 06- 28   Хэвлэгдсэн:  2011-12-01

Doi:10.5539/ass.v7n12p125 URL:http://doi.org/10.5539/ass.v7n12l125

Хураангуй

Сүүлийн жилүүдэд Израйлийн боловсролын системд эрс өөрчлөлт хийгдсэн. Дээд боловсролд нэгдсэн тодорхой чиг шугам үгүйлэгдэж байгаа учраас дээд боловсролыг олон нийтийн өргөн шүүмжлэлийн гол цөм асуудал гэж үзэн энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг бичихэд хүрсэн. Төв агентлаг, засгийн газар дээд боловсролын асуудалд хөндлөнгөөс оролцож зохицуулах ёстой юу? Дээд боловсролын зохицуулалтыг анхаарч, Израйлийн дээд боловсролын хөгжлийн тухай бичсэн энэ дүгнэлтэнд орчин үеийн дээд боловсролын бодлого дахь зохицуулалтын гүйцэтгэх үүрэг, удирдлага болон чанарын баталгааны талаар зарим ерөнхий жишээг оруулсан. Мөн энэ өгүүлэлд Израйлийн өнөөгийн дээд боловсролын бодлого болон ирээдүйн хөгжлийн хэд хэдэн чиг хандлагын талаар өгүүлнэ.

Түлхүүр үгс: Дээд боловсролын бодлого, Зохицуулалт, Чанарын баталгаа

1.Удиртгал:
Сүүлийн жилүүдэд Израйлийн боловсролын системд “жинхэнэ хувьсал” гэж нэрлэгдсэн эрс өөрчлөлт хийгдсэн(Guг-Zeev, 2005). Энэ салбарт гарсан өөрчлөлтүүд Израйлийн дээд боловсролын системийн олон зүйлд тусгагдсан. Тухайлбал: оюутны тооны огцом өсөлт, магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын тоон өсөлт, хууль эрх зүйн өөрчлөлтүүд, зохицуулалтын бодлогын өөрчлөлтүүд, мөн дээд боловсролын тодорхой зорилтуудын өөрчлөлт зэрэг болно. Эдгээр эрс шийдвэртэй өөрчлөлтүүд нь их, дээд сургуулиудын хязгаарлагдмал бус “зах зээлд”тусгагдан дээд боловсролын удирдлага болон академик сургалтын эрх чөлөө хоорондын хамаарал зэрэг хурц асуудлыг хөндсөн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг явуулахад хүргэсэн.

1980-аад оноос хойш даяарчлал нь хүрсэн газар бүртээ нөлөө үзүүлэн өрсөлдөөн, арилжаа худалдаа, зах зээлийн хүчин чадал, чөлөөт зах зээлийг дагуулсаар ирсэн.Сэтгэлгээний эрх чөлөө болон судалгаа хийх эрх чөлөө нь (Volensky, 2005) нийгмийн эдийн засгийн өөрчлөлтөөс хамгаалагдсан байдаг гэж уламжлалт ёсоор үздэг хэдий ч(Eckel, 2007), дээд боловсрол өнөөдөр капиталист сэтгэлгээ, ашигтай байх зарчмыг дээдлэх үзэл, дээд боловсролын чанарт муугаар нөлөөлөх бүхий л үйл ажиллагааны чиглүүлэгч болсон “үл үзэгдэх гар”-т итгэж найдах нөлөөнд өртөөд байна. Дээд боловсролыг тойрсон бэрхшээл дэлхийн олон газарт харилцан адилгүй хурдтайгаар учраад байна.

Эдгээр өөрчлөлт дэлхийн улс орны нэгэн гишүүн болох Израйл улсад 1990 оны эхэн үеэс хойш үргэлжлэн явагдсаар байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй юм. Олон нийтийг хамарсан өөрчлөлт бол тухайн холбогдох байгууллагуудын тодорхой төлөвлөсөн, нэгдсэн  бодлого хангалтгүйгээс ямар нэг байдлаар шалтгаалдаг гэдэгт бид итгэдэг. Ихэнх тохиолдолд дээд боловсролын бодлого “гараа хумхиад суу” гэх зааврын дагуу гол төлөв явж байна.

Дээд боловсролд нэгдсэн тодорхой чиг шугам үгүйлэгдэж байгаа учраас дээд боловсролыг олон нийтийн өргөн шүүмжлэлийн гол цөм асуудал гэж үзсэн энэхүү эрдэм шинжилгээний  өгүүллийг бичихэд хүрсэн. Төв агентлаг, засгийн газар дээд боловсролын асуудалд хөндлөнгөөс оролцож зохицуулах ёстой юу? Зарчмын энэ асуудлыг дагалдан одоогийн академик боловсролын хяналт удирдлага тохиромжтой эсэх, хэрвээ тийм бол хэр зэрэг тохиромжтой вэ? гэх мэт хамааралтай олон асуулт гардаг. Хэрвээ Израйлийн дээд боловсролд либерал зах зээлийн бодлогыг авч хэрэгжүүлвэл, зах зээлийн хүчин чадал хэр хэмжээгээр хүлээн авах ёстой вэ? Ийм шийдвэр гаргасны үр ашиг ямар байх вэ? Дээд боловсролд талуудын тохиролцоогүйгээр давуу чанараа хадгалах боломж бий юу? Бид энэ судалгааны ажлаараа Израйлийн дээд боловсролын бодлогын хөгжлийг тодорхойлж, боломж болон чанарыг нэмэгдүүлэх гэсэн хос зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг нотлон өгүүлэх болно.

1.1 Зохицуулалт ба Даяарчлал –Олон нийтэд чиглэсэн бодлогын өөрчлөлт 

Нийгмийн үйлчилгээ болон бараа таваарын арилжааг зохицуулдаг тогтоол журам, зохицуулалтуудын багцыг зохицуулалт гэж өргөн утгаар ойлгодог (Moran and Wood, 1993). “Зохицуулалт” гэх нэр томъёог хяналт удирдлага, хөндлөнгийн оролцоо, хяналт, эсвэл тодорхой үйл ажиллагаатай байгууллага гэж ойлгогддог. Засгийн газрын түвшинд “зохицуулалт” нь тухайн засгийн газрын эрх мэдлийн хүрээнд хэрэгждэг арга хэмжээнүүдийг зохицуулах үйл ажиллагаанд хамаардаг бөгөөд тухайн орны загвар, зохицуулалтын хэр хэмжээнээс  хамааран орон бүрт харилцан адилгүй байдаг (Arbel-Gentz, 2003).

“Зохицуулалт” гэх нэр томьёо нь зохицуулалтын үндсэн зорилгын дагуу олон нийтийн эрх ашгийг хамгаалах (Waters and Moore,1997) утгыг илэрхийлэн эдийн засгийн онолын талбарт анх хэрэглэгдсэн(Stigler, 1971).Түүхэн үүднээс үзэхэд, чөлөөт зах зээлийг хянадаг  механизмаар дамжуулан засгийн газрын зохицуулалтыг хэрэгжүүлсэн анхны орон бол АНУ гэж тооцогддог. Чөлөөт зах зээлтэй орны хувьд АНУ 20-р зууны эхэн үеэр зах зээлийн хүчин чадлийг тогтворжуулах,үнийг хянах, зах зээлд оролцох хязгаарыг тогтоох үүднээс зах зээлийг хянах шаардлагатай гэж үзсэн байна. Эдгээр зорилгууд цаг хугацааны явцад өөрчлөгдөж, одоогийн зохицуулалт нь гол төлөв нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэнэтийн аюулаас сэргийлэх, нийгмийн эмзэг бүлгийнхэнийг хамгаалах чиглэлд шилжих болсон (Sunstein, 1990). 1960-аад оноос хойш “зохицуулалт” гэх ойлголтонд өөрчлөлт орж, өсөн тэлж буй даяарчлал хийгээд (Arimoto, Huang and Yokoyama, 2005) дэлхий дахинд үзэл суртлын болоод прагматик хувьслыг бий болгосон нийгэм-эдийн засгийн үйл явцтай нягт уялдах болж, өрсөлдөөний зарчмыг өргөжүүлэн түгээж, улмаар чөлөөт ардчилал, зах зээлийн хувьчлал руу тэргүүлж залж байна.

Нийгмийн халамж хангамжийн байдал уналтанд орсон тэр үед засгийн газрын оролцоо болон зах зээлийн хяналтыг дэмждэг Кэйнсийн эдийн засгийн сургаал онол “сул дорой төрийн”эдийн засгийн бодит байдлыг “үл үзэгдэх гараар”албадан зохицуулах ёстой гэж тайлбарлажээ.

Олон жилийн туршид зах зээл, нийгэм, эдийн засаг өөрийн хүчиндээ бүрэн итгэлтэйгээр “үл үзэгдэх гар”-аар жолоодуулсан ч, одоо “Шинэ зохицуулалт төр” тайзнаа гаран удирдлагын үүргийг гүйцэтгэж байна.”Шинэ зохицуулалт төр” нь АНУ, Их Британи, Европын бусад орнууд зэрэг газар зүйн өргөн бүс нутгийг хамран оршиж байгаа бөгөөд тодорхойлолтын дагуу зохицуулалтгүй гэж нэрлэгдсэн улс орнууд үүний дотор байж болох юм (Moran, 2002).

“Зохицуулалтат төр”гэж хөгжлийн шинэ түвшинд хүрсэн улс үндэстнийг хэлэхээс гадна, засаглал хуваах бодлогод суурилан олон нийтийн хяналт дэмжлэгтэйгээр хүнд суртлын бодлогыг халж, нийгмийн халамж, сайн сайхны төлөө ажилладаг төрийг хэлнэ. Энэхүү засаглал хуваах онол нь янз бүрийн байгууллагын бодлого боловсруулагчид болон бодлого гүйцэтгэгч нарын дунд зааглал бий болгон, мөнхүү захиалагч (засгийн газар)болон нийлүүлэгч (зах зээл)-ийн ялгааг илэрхийлэх энгийн бүтцийг бүрдүүлэхээс гадна олон нийтийн ашиг сонирхлын төлөө гэсэн нэрийдлийн дор зах зээлд нөлөөлөх зорилготойгоор засгийн газрын урт гар болон үйлчлэх бие даасан институтууд ч үүсдэг (Кing, 2007).

Даяарчлалын нөлөөгөөр капитализмын эдийн засгийн салбарын үзэл баримтлалууд их дээд сургуулиудын амьдралаас тасархай хүрээллийнхэнд нэвтэрч, тэдний оршин буй бүх хүрээнд нөлөөлж байна. “Даяаршиж буй улс төрийн эдийн засаг нь их сургуулиудын удирдуулах арга барилд нөлөөлж, улмаар бизнесийн үнэ цэнэ, зах зээлийн асуудлыг зөв чигээр илэрхийлэх удирдлагын шинэ зарчим, хариуцлагатай байх зарчим, өмч хувьчлал зэрэгпрактик асуудлыг хэлэлцэхэд хүргэж байна” (Currie&Newson, 1988).

Эдгээр нөлөөлөл нь мэдлэгийг “бүтээгдэхүүн” болгон хувиргаж (Marginson, 2009), дээд боловсрол дахь өрсөлдөөн болоод боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй боловсролын системийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, дээд боловсролын статусыг  хамгаалах, боловсролын зэргийн нэр хүнд унахаас сэргийлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон. Израйлийн дээд боловсролын хувьд ийм хэлбэрийн зохицуулалтын механизмууд зөв байрандаа байна уу, хэрвээ тийм бол тэдгээр механизм гэж яг юу вэ, тэдгээр механизм яаж ажиллах вэ? гэсэн асуултууд урган гарч байна. Израйл улсад  зохицуулалтат төр бий юу? Бид энэ асуултанд хариулахын тулд Израйлийн дээд боловсролын системийн түүхийг зохицуулалтын механизмуудын тухай тодорхой тайлбарын хамт танилцуулах болно.

1.2.Израйлийн дээд боловсролын системийн түүх ба хөгжил

1.2.1 Чөлөөт, бие даасан зохицуулалт

Одоогийн Израйл улс байгуулагдахаас бүр өмнө дээд боловсрол бол тус нутгийн Еврейчүүдийн хувьд хамгийн чухал зүйл байжээ. Тэр цаг үед байгуулагдсан дээд боловсролын хамгийн шилдэг хоёр байгууллага бол Технионинститут (1925 он), Вайзманн институт (1934 он) юм. Эдгээр институтыг байгуулсан явдал нь төр оршин байхад дээд боловсрол ямар чухал ач холбогдолтойг харуулсан. “Израйл Улс зорилгоо өөрөө тодорхойлох ёстой: бүх залуу үеийнхэнд тэдний эцэг эх нь баян чинээлэг, ядуу дорой, тэд Ази, Африк, Европоос ирсэн эсэхийг үл ялгаварлан анхан, дунд, дээд боловсрол олгох, Израйлд буй бүх охин, хөвүүнд академик боловсролыг эзэмшүүлэх учиртай...” (Ben Gurion, quoted in Michaeli, 2008) гэсэн байдаг.

Хэдийгээр тэр үед ихэнх газар нутагт нь хагас цэрэгжилтийн зохион байгуулалт тогтсон байсан ч академик боловсролын байгууллагууд нь бие даасан зохицуулалттай дэглэмийн дагуу бие даан ажиллаж байжээ (Manahem, Tamir, &Shavit, 2008). Улс байгуулагдахаас өмнө хангалттай байсан эдгээр зохион байгуулалт нь дээд боловсролын байгууллагуудад тулгах улс төрийн бодлогод нэрмээс болж өгсөн. Улс байгуулагдсан эхний он жилүүдэд засгийн газар ихэнх төсвийг хянаж байсан ба боловсролын байгууллагууд төрд хамааралтай болсныг бататгах, хүнд сурталтай удирдлагыг тулгах оролдлогыг удаа дараа хийж байв (Gal-Nur, 2009).

1.2.2 Хяналттай, бие даасан зохицуулалт

1958 онд баталсан Дээд боловсролын хорооны тухай хуулийн тогтоолоор боловсролын салбарт оролцох засгийн газрын хөндлөнгийн оролцоо хязгаарлагдаж, засгийн газрын хяналтыг Израйлийн дээд боловсролд тогтоохыг эрэлхийлж байсан олон янзын санал төсөл болжээ. Тус хуулиар Дээд боловсролын хороо байгуулах ажлыг зохицуулж, тус байгууллагыг “дээд боловсролын хэрэг эрхлэх төрийн байгууллага” хэмээн тунхагласан. Дээд боловсролын хорооны эрх үүрэгт магадлан итгэмжлэх, сургалтын хөтөлбөрүүдийг шалгах, дээд боловсролын бүх байгууллагад төрийн санхүүжилтийг хуваарилах ажлыг багтаасан байна.

Тус хороо улс төрийн харъяалалгүй 25 гишүүнээс бүрдэж, эдгээрийн 17 нь боловсролын салбарынх байв. Хорооны зорилго нь засгийн газар болон дээд боловсролын өөрийн удирдлагатай байгууллагуудын  хооронд холбогчийн үүрэг гүйцэтгэх явдал ажээ (Gal Nur, 2009). 1970-аад оны дунд үед  Дээд боловсролын хороо нь дээд боловсролын төсөв санхүүжилтийн асуудлуудыг хариуцсан хоёрдогч нэгж болох Төлөвлөлт, төсөвлөлтийн зөвлөлтэй нэгдсэн. Төлөвлөлт, төсөвлөлтийн зөвлөл нь тус хорооны удирдлагын шийдвэрээр батлагдсан бөгөөд Дээд боловсролын хорооноос гаргасан шалгуурын боломжийн дагуу төсвийн хуваарилалтыг хийх үүрэгтэй байв.

Дээд боловсролын хороо, Төлөвлөлт, төсөвлөлтийн зөвлөлийн хамтарсан хийсэн ажлууд нь их, дээд сургуулиудыг төрийн агентлагуудын хяналтан дор бие даасан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөн олон нийтийн зохицуулалттай системийг бий болгожээ. Их сургуулиуд өөрийн хяналттай үйл ажиллагаанаасаа ашиг шимээ хүртэж, Дээд боловсролын хороо нь Израйлийн дээд боловсролын системд захиргааны эрхэм дээд үүрэг хариуцлагыг үүрэн, мөн дээд боловсрол эзэмших боломжийг хязгаарлаж, боловсролын байгууллага бүрт хуваарилсан санхүүжилтээр дамжуулан зах зээлийн бүтцэд нөлөөлөх байдлаар боловсролын салбарын манаачийн үүрэг гүйцэтгэж байлаа (Menahem, Tamir, &Shavit, 2008). Энэхүү бодлогыг мөн “Нэгдсэн бодлогын дэглэм” гэж нэрлэдэг бөгөөд 1990-ээд оны эхэнд дээд боловсролын системийн шинэчлэл хийх хүртэл үргэлжлэн хэрэгжсэн.

2. Дээд боловсролын шинэчлэлт-  Өөрчлөлтийн хариу

1980-аад оны сүүлээр эдийн засаг, нийгэм, улс төр, хүн ам зүйн хүрээнд хийгдсэн өөрчлөлтүүд олон нийтийн үйлчилгээний чиг хандлагад өөрчлөлт хийхэд хөтөлсөн ажээ. Шинэ эрх зүй болон нео-лебирализм хүчээ авснаар олон нийтийн үйлчилгээ, ялангуяа боловсролыг дахин шинэчлэхэд тустай зах зээлийн боломжийг дэмжихэд уриалан дууджээ (Volensky, 1994). Мөн энэхүү уриалгыг Израйлийнхууль тогтоох дээд байгууллага Кнесет дэмжин, магадлан итгэмжлэгдсэн зарим байгууллагуудыг өргөтгөх хөтөлбөрийг Израйлийн засгийн газар 1994 оны 3694 тоот тогтоолоороо баталсан байна.

Мөн тэр үед төрийн санхүүжилтгүй дээд боловсролын байгууллагуудыг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч, гадаадын их дээд сургуулиудыг орон нутагт салбараа нээх явдлыг дэмжжээ. (Bernstein 2002). 1995 онд Дээд боловсролын тухай хуулинд оруулсан 10-р нэмэлт өөрчлөлтөөр коллежууд мэргэжлийн зэрэг олгох эрхийн зөвшөөрөлтэй болж, дээд боловсролын системийн нэгэн хэсгийг бүрдүүлэх болов. Уг хуулинд зааснаар коллеж бол “их сургууль биш бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн нэг болон нэгээс дээш мэргэжлийн зэргийг төгсөгчдөдөө олгохоор магадлан итгэмжлэгдсэн, эсвэл зөвшөөрөл олгогдсон дээд боловсролын байгууллага мөн” гэж заасан байна. (Дээд боловсролын хорооны тухай хууль, 10-р нэмэлт өөрчлөлт, 1995 он).

Энэхүү эрх зүйн шинэчлэлүүд нь Израйлийн дээд боловсролын системийн олон талт хөгжил, өмч хувьчлал, олон улсын харилцааны нэгдлийг бий болгосон (Menahem, Tamir, & Shavit, 2008). Олон талт хөгжлийн бодлого нь төрөөс санхүүжилт авах боломжтой судалгааны бус олон нийтийн коллежуудын тоо 1980 онтой харьцуулахад гурав дахин өсөхөд нөлөөлсөн байна. Дээд боловсролын хорооноос боловсролын зэрэг олгох явдлыг тус хорооноос санжүүжилтгүй хувийн байгууллагуудад зөвшөөрснөөр өмч хувьчлалэхэлжээ. Олон улсын харилцааны нэгдэл нь Израйлийн дээд боловсролын системд гадаадын их сургуулиуд нэвтрэн орж, салбар сургуулиуд тэлэн олширч, магадлан итгэмжлэгдэх явцад тусгалаа олсон. 1998 оноос өмнө (Дээд боловсролын хорооны тухай хууль, 10-р нэмэлт өөрчлөлт, 1995 он) эдгээр өргөжин тэлэлт орон нутгийн ямар ч хяналтанд байгаагүй ажээ.

Тухайн үеийн зохицуулалтын тогтолцоонд үлгэр жишээ өөрчлөлт болсон энэ шинэ хууль тогтоомжийн нөлөөгөөр шинээр байгуулагдсан төрийн санхүүжилттэй улсын коллеж болон санхүүжилтгүй хувийн коллежийн тоо, гадаадын их сургуулиудын тархалтын тоо ихээр нэмэгдэж, мөн суралцагчдын тоо асар ихээр нэмэгдэх болсон. 1980-аад оны сүүлчээр 20-29 настангуудын ердөө 8% нь бакалаврын ангид элсэн сурч байсан ба их сургуульд элсэгчдийн тоотой харьцуулахад коллежид, ялангуяа ажлын зах зээлд эрэлттэй тусгай мэргэжлийн чиглэлтэй коллежид орсон оюутны тоо аажмаар нэмэгдэж байжээ. Энэхүү чиг хандлага нь Дээд боловсролын хорооноос судалгааны чиглэлээр боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг коллежуудад зөвшөөрөл олгосны дараагаар хурдассан (Zussman, Forman, Kaplan, & Romanov, 2009). Харин 2009 оны байдлаар Израйль улс 245000 оюутантай болсноос 64% нь коллежид элсэн суралцаж байв (CBS, 2009).

3. Дээд боловсролын бодлого- Дэлхийн улс орны жишээ

Олон нийтийн ярианы сэдэв болон олны анхаарлын төвд өртдөг дээд боловсролын нэр хүнд 1990 оноос хойш өссөн нь гэнэтийн зүйл биш юм. Үнэнийг хэлэхэд энэхүү өсөлт нь дээд боловсрол дэлхий нийтийг хамрах чиг хандлагыг дүрслэн харуулна (Kim, Lee нар, 2006). Дээд боловсролын эрэлт хэрэгцээний энэхүү асар их өсөлт дээд боловсролын хүртээмжтэй байлгах асуудлыг шийдэхэд засгийн газарт дарамт учруулсны сацуу дээд боловсролын системийг хянах хэрэгцээ шаардлагыг тодруулж өгсөн.

Дээд боловсролын хэтийн ирээдүйгээс хол гадуур буй энэхүү зөрчилтэй зүйл нь (Gur-Zeev, 2009) гол төлөв нэг үзэл санааны шинжтэй юм, нэг тал нь академик орчинд зах зээлийн хүчийг нэвтрүүлэхийг хүсч байхад, нөгөө тал буюу боловсролын орчин одоо үйлчилж буй зохицуулалтын механизмуудаа хэвээр хадгалахыг  хүснэ.

Бодлогын түвшинд Израйл улсын зүгээс боломж болон санхүүжилт гэсэн хоёр гол асуудал дээр тодорхой шийдвэр гаргах ёстой. Энэ хоёр хувьсагчийн хоорондын хамаарал харьцангуй төвөгтэй. Төрийг хүчлэн хувийн байгууллагуудад зах зээлийг нээлттэй болгон, боломжийг нэмэгдүүлэхэд оюутны тоо ихсэх боловч, төрд илүү их эдийн засгийн дарамт үүснэ. Үүний үр дүнд боломж нэмэгдэж санхүүжилтийн асуудал шийдэгдэх боловч, тус хувийн байгууллагуудын дунд чанарын ялгаа үүснэ. Энэ бол АНУ-ын хувийн  их сургуулиуд болон улсын коллежуудын аль алинд нь тохиолддог нөхцөл байдал юм. Хэдийгээр хэрэглэж болох боломж нь их боловч боловсролын байгууллагууд болон тэдгээрийн бүтээгдэхүүн хоорондын чанарт жинхэнэ ялгаа бий юм (Eckel, 2007).

Хоёрдахьсонголт бол бүрэн санхүүжилттэй байгууллагуудыг сонгох замаар боломжийг хязгаарлах явдал юм. Энэ нь хязгаарлагдмал боломжтой дээд боловсролын системийг авсаархан болгох боловч, тухайлбал, Хятад болон Тусгаар тогтносон улсуудын холбооны хувьд боловсролын систем нь хамгийн шилдэг бөгөөд дээд стандартаа тогтоодог(Zhong, 2006).

Барууны ихэнх орон ихээхэн боломжийг олгох эрэлт хэрэгцээгээ дагахад анхаарч, дээд боловсролын зах зээлээ өрсөлдөөнд нээлттэй болгодог (Kelchtermans & Verboven, 2008; Kim & Lee, 2006) бөгөөд, засгийн газрын хяналт тогтоохын тулд ардчилал, хувьчлал хоёрыг зэрэг хөгжүүлдэг (Beerkens, 2008; Douglass, 2007).

Хяналтын хамрах хүрээ өөрөөр байж болно. Зарим оронд дээд боловсролын бүх байгууллага нь төрийн хяналтад байдаг байхад, зарим оронд хувийн удирдлагатай боловсролын байгууллагууд нь төрийн хяналттай байгууллагуудтай зэрэгцэн оршдог.  Хяналт нь дотроо байгууллагуудын өөрийн үнэлгээ (Brown, 2006), магадлан итгэмжлэл, олон нийтийн тайлан мэдээ ,аудитын зөвлөл эсвэл адил төвшний хүмүүсийн үнэлгээ зэргийг агуулж болно. Хяналтын санхүүжилт нь төрийн эсвэл хувийн байж болох бөгөөд хянагчдын бүрэлдэхүүнд их сургуулийн төлөөлөгчид болон дээд боловсролын бүх байгууллагын төлөөлөгч нар байж болно (Bernstein, 2002).

Санхүүжилтийн эх үүсвэр мөн өөр өөр байж болно. Засгийн газраас их сургуулиудаа санхүүжүүлж удирддаг загвартай улс оронд сургалтын төлбөр нь маш бага, бүр төлбөргүй ч байдаг. Ийм улс оронд дээд боловсрол нь бүх иргэнд олгогдсон давуу эрх болно. Зарим орнуудад дээд боловсрол нь нийтийн боловч оюутнууд маш өндөр төлбөр төлөх шаардлагатай байдаг. Харин гуравдахь загвар нь хувийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран ажиллах загвар юм (Douglass, 2007).

Жишээлбэл, АНУ-д зохицуулалтын загвар нь хэд хэдэн түвшинд хэрэгждэг. Элсэлт нь үндэсний хэмжээнд явагддаг бөгөөд  хяналтыг холбооны засгийн газар болон хувийн итгэмжлэгдсэн байгууллагууд тавина. Хувийн магадлан итгэмжлэлийг их сургуулиуд болон боловсролын бүх байгууллагын төлөөлөгчдөөс санхүүжилтээ авдаг бүс нутгийн болон мэргэжлийн хуулийн этгээд олгодог  (Bernstein, 2002).

Шведийн төрийн дээд боловсрол нь зах зээлийн төвөгтэй байдалтай тулгараад байна. Швед нийгмийн халамж хамгаалттай улсын загварыг дэлхий нийтийн жишигт хүртэл хөгжүүлсэн. Дээд боловсролыг төлөвлөж, хянан зохицуулдаг хэдий ч дээд боловсрол нь үйл ажиллагааны уудам эрх чөлөөтэй системд шилжээд байна. Шведийн их дээд сургуулиуд анх байгуулагдсанаасаа эхлэн бие даасан байдлыг нь нэмэгдүүлж мэдэх хэтийн өөрчлөлтөөс татгалздаг боловч дээд боловсролын байгууллагууд дахь төлөөлөн гүйцэтгэгч давхаргыг өргөжүүлэхэд оролцож байна. Tolofari (2008)-ийнхийсэн дэлгэрэнгүй судалгаагаар боловсролын байгууллага болон бодлого боловсруулагчдын шийдвэр Шведийн дээд боловсролын байгууллагуудын олон нийтийн үзэл санааг дэмждэг гэдгийг тогтоожээ. Энэ судалгаанаас үзэхэд Шведүүд цагаачлалыг ихэсгэж мэдэх дэлхий нийтийн боловсролын хор уршгаас их эмээж байгаа аж.

Израйлийн дээд боловсролын системд хөгжил цэцэглэж, өмнөд Солонгосын дээд боловсрол сүүлийн хэдэн арван жилд хурдацтай түгэн дэлгэрээд байна. 1970-аад онд суралцах насны хүн амын зөвхөн 7% нь дээд боловсрол эзэмшиж байсан бол одоо дунд сургууль төгсөгчдийн 50 хувиас илүү нь үргэлжлүүлэн дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна (Phelps, et al.,2003). Израйльтай төстэйгээр Өмнөд Солонгосын дээд боловсролын салбарын хурдацтай тэлэлтийн үр дүнд эдийн засаг, нийгэм, улс төр, боловсролтой холбоотой бэрхшээлүүд тулгараад байгаа хэдий ч энэхүү өсөлт нь боловсролын стандартын сайжралтыг их дээд сургуулийн шалгуур шаардлагыг сайжруулж чадаагүйгээс болсон гэж маргасаар байна(Kim and Lee, 2006).Өмнөд Солонгосын засгийн газрын зүгээс асар хурдтай өсөж байгаа дээд боловсролын салбарт тавьж буй хяналтаа багасгаж, хувийн секторуудыг энэ салбарт орох зөвшөөрлийг олгож эхэлсэн байна. Израйл улсын адилаар хувийн байгууллагуудад боловсролын зэрэг олгох хязгаарлалтыг цуцалсан нь дээд боловсролын хувьчлалын эхлэл болсон. Өдгөө Солонгосын нийт оюутнуудын 95% нь хувийн байгууллагуудад суралцаж байна.

Энэхүү шинэчлэгдсэн систем нь Солонгосын ахлах сургууль төгсөгчдийн 80-аас илүү хувийг дээд боловсролоор хангаж чадна гэж Ким, Лий хоёр (2006) үзсэн. Хувийн байгууллагын цэцэглэлт Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Боломжийг нэмэгдүүлснээр ийм өөрчлөлтүүд гарсан хэдий ч дээд боловсрол хувийн хэвшлээс хэт их хамааралтай болж байна. Эдгээр судлаач төрийн зүгээс зөв зохистой хяналт байхгүй нь асуудалтай гэдгийг мэдэгдсэн. Зах зээлээс ашиг олж болохуйц боловсролын системийг бий болгохын тулд төр хяналт тавих ёстой бөгөөд багшлах бүрэлдэхүүн, оюутанууд болон их дээд сургуулийн үйл ажиллагааны бүтцийг тодорхойлох хэрэгтэй. Судлаачдын дүгнэснээр, энэ бол тэнцвэртэй, үр өгөөжтэй боловсролын салбарыг бий болгох үндсэн нөхцөл ажээ.

Ийм төсөөтэй явдал Хятадад тохиолдсон бөгөөд дээд боловсролын байгууллагуудын чанга хатуу хяналтыг элитийн системд уламжлалт аргаар тавьсан. Дээд боловсролын эрэлт хэрэгцээний өсөлттэй хосолсон тэлж буй даяаршил нь бодлого боловсруулагчдыг ийм хатуу чанга хяналтын бодлогоо дахин явуулахад хүргэсэн (Mok and Ngok, 2008). Төрийн зүгээс хувийн их дээд сургуулиудыг барьж байгуулах, түүнчлэн дээд боловсролын салбарт гадаадын сургуулиудын салбар оруулахыг зөвшөөрч, төвлөрлийг сааруулж, их дээд сургуулиудын тооны өсөлт, олон талт хөгжлийг залах замаар зах зээлийн эрэлт болон даяарчлалд хариу үйлчлэл үзүүлсэн. Засгийн газар болон хувийн их дээд сургуулиудын хоорондох хурцадмал байдал нь засгийн газар энэхүү салбарыг хянах удирдлага, чадамжаа алдсан гэх сэтгэгдлийг төрүүлж байна. Мок Нгок хоёрын авч үзсэнээр зах зээлийн шинэ нөхцөл байдалд тохирох зохицуулалтын нэгдсэн механизм буюу зөв дэг журамтай хөгжлийг нэн даруй бий болгох хэрэгтэй гэжээ.

Тиймээс ч дэлхийн олон орон өөрчлөгдөж буй зах зээлд зохицох шинэ зохицуулалтын бодлого боловсруулах асуудалтай тулгарч байна. Хяналт сайтай дээд боловсролын системтэй улс орнууд хувьчлал болон зах зээлийн асуудалтай тэмцэх шинэ бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон(Beerkens, 2008; Eckel, 2007; Mok and Ngok 2008, Van der Walt, Bolsmann, Johnson & Martin, 2003). Израйлийн байдал ч ялгаагүй юм.

4. Дээд боловсролын систем ба Чанарын баталгаа

Дээд боловсролын байгууллагуудын чанарын баталгаа болон үнэлгээ бол зохицуулалтын нэгэн хэлбэр юм. Олон оронд дээд боловсролын чанарыг баталгаажуулах зорилготой тусгай агентлаг, загварууд байдаг хэдий ч ийм агентлагууд нь боловсролын байгууллагуудын гадаад шалгуурын талаар аудитор болон хянагчдын хийсэн тодорхойлолттой санал нийлээд байдаггүй бөгөөд нийгэмлэг болон боловсролын байгууллагууд өөрсдийгөө тодорхойлох зорилгоор стандартуудыг тэд шалгаж дүгнэдэг гэж маргадаг (King 2007;King, Griffiths, &Williams, 2007).

Боловсролын салбарын чанарын баталгааны тухай ойлголтыг танилцуулах нь өөрөө их төвөгтэй асуудал. Зарим хүмүүс “дээд боловсролын нэр томъёонд “чанар” гэдэг үгийг хэрэглэх нь будлиантай зүйл гэж маргадаг бөгөөд энэ нэр угтаа үйлчилгээний чанарыг сайжруулахтай хамааралтай. Бодит байдалд бид “чанарын баталгаа”-ны тухай ярихдаа боловсролын ажлын зах зээлийн хяналт шалгалт, удирдлагын хяналтын чанга хатуу журам гэсэн утгыг илэрхийлнэ(Worthington&Hodgson,2007). Иймэрхүү удирдлагын хяналт нь илүү сахилга бат, зохион байгуулалт, удирдлагын хяналттай байхад хүргэснээр хүчтэй эсэргүүцлийг төрүүлдэг.

Ийм эсэргүүцлийг “зайнаас эсэргүүцэх” гэж нэрлэдэг ба энэ нэр томъёо нь тухайн хүн удирдлагын тавьсан шаардлагыг орон зай үүсгэх, чанарын аудитаас зайлсхийх замаар үгүйсгэхийг хичээсэн нөхцөл байдлыг тодорхойлдог. Боловсролын салбарынхан өөрсдийгөө мэргэжилдээ ямар ч санхүүгийн ашиг сонирхолгүйгээр чин сэтгэлээ зориулдаг гэж голдуу үздэг. Иймээс ч чанарын гадаад баталгаа заавал шаардлагагүй юм. Учир нь тэд шүүмжлэлтэй байр сууринаас өөрсдийн бүтээгдэхүүндээ дүн шинжилгээ хийхийг эрмэлздэг. Үүний улмаас тэд өөрсдөө маш сайн хувийн зохицуулалт, чанарын баталгааг бий болгодог (Worthington & Hodgson, 2005).

Түүнээс гадна боловсролын салбарынхан судалгаа хийх, багшлах эрх чөлөөгөө байгууллагаас олгосон хуулийн эрх гэж үздэг. Дээд боловсролын байгууллагуудын ажилтнуудын дэмжлэгийг олохын тулд боловсролын салбарт чанарын баталгааны механизмын хэрэгжилт нь маш нарийн, тэдний шаардлагыг мэдэрсэн байхын зэрэгцээ үйлчлүүлэгчид буюу оюутнуудын хэрэгцээнд бас тохирсон байх ёстой.

Англид “Чанарын баталгааны үндэсний агентлаг”-ыг дээд боловсролын байгууллагуудын бүтээгдэхүүний чанарыг хянах зорилгоор байгуулсан. Кинг болон бусад судлаачид (2007) дээд боловсролын систем дэх зохицуулалтын хэдэн хүчин зүйлийн нэг болгон тус агентлагын үйл ажиллагааг судалжээ. Тэдний судалгааны тайлбарт боловсролын зохицуулалтын талаар сонирхолтой зүйл байхгүй гэж тэд итгэдэг ч өнөөдөр дээд боловсролын салбарт гүйцэтгэх энэхүү агентлагын үүрэг нь “зохицуулалтын дуран”-гаар энэ салбарыг судлах ёстой гэдгийг харуулж байна. Тэдний судалгааны үр дүнгээр  Чанарын баталгааны агентлаг нь чанарын гадаад баталгаагаар хангах, мөн зохицуулагч болон боловсролын байгууллагуудын янз бүрийн шахалтуудыг холбох байдлаар холбон зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь харагдсан. Судлаачид энэхүү системийг зөвхөн боловсролын тодорхой өвөрмөц хэллэгүүдийг мэддэг хүмүүст ойлгомжтой байлгахаас илүүтэйгээр бүх хүмүүст ойлгомжтой байлгах нэгдсэн нэр томьёогоор тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн.

“Чанарын баталгаа”-ны зарчмын өөр нэг нэмэлт нотолгоог Европын холбооны орнуудын эм судлалын салбарын чанарын баталгааг шалгасан Нелсоны судалгаа (1997) бөгөөд nтэрээр хувийн судалгааны байгууллагууд болон боловсролын байгууллагуудын аль алинд нь чанарын баталгааны гол шалгуурыг тогтоох нь судалгааг сайн болгоход үндсэн нөхцөл болохыг харуулсан. Түүнчлэн энэхүү судалгааны үр дүн нь засгийн газрын зохицуулалт болон бие даасан хорооны жил тутмын тайлан Чанарын баталгааны үзүүлэлтийг бататган улмаар чанарын үзүүлэлтийг сайжруулдаг гэдгийг баталжээ.

Европын холбооны хувьд, судалгааны байгууллагуудыг зохицуулахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж байгаа бөгөөд бүх байгууллага нь судалгаа болон хөгжлийг дэмжих зорилгуудаа харилцан солилцсон ажээ. Нийтлэг зорилгыг үл харгалзан хоёр өөр төрлийн байгууллагууд зохицуулалтын өөр өөр хэв маягын улмаас хамтран ажилладаггүй байсан.

Дээд боловсролын системд чанарын баталгаа ач холбогдолтой гэдгийг баримтууд харуулж буйг үл харгалзан эсэргүүцэгчид энэ горимыг ашиггүй бөгөөд хий хоосон зүйлээс өөррцгүй гэж маргадаг (Blackmur, 2004). Өмнөд Африкийн дээд боловсролын байгууллагуудын чанарын баталгаа болон зохицуулалтыг хариуцдаг байгууллага болох  “Үндэсний боловсролын алба”-ны үйл ажиллагааг өртөг зардалтай нь холбон судалсан Блэйкмур Үндэсний боловсролын албаны үйл ажиллагаа нь боловсролын систем болон чанарын баталгааны системийн цогц байдалд нөлөөлсөн үндэсний хууль тогтоомж болон олон нийтийн шахалт хоорондын зохистой бус байдлын улмаас ажлын байрны зах зээл болон дээд боловсролын бүтээгдэхүүнүүдэд хохирол учруулсан гэж дүгнэжээ.

Израйль дахь Английн их сургуулиудын салбар сургуулиудын үйл ажиллагааг судалсан Leaven, Martin хоёр (2006) ийм баримт гаргасан болно. Хэдийгээр гадаадын салбар сургуулиуд зах зээлийн хүчин чадал болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд суурилан дээд боловсролын системд орж ирсэнч эдгээр  хүчин зүйлүүд байгууллагын чанарын шаардлагыг батлахад хангалттай биш гэж хоёр судлаач дүгнэжээ. Мөн энэ жишээ нь дээд боловсролын чанар болон боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хянах гадаад нэгжийн хэрэгцээг батлан даах зах зээлийн хүчин чадлын хангалтгүй байгааг харуулж байна гэдэгт тэд итгэлтэй байна.

Чанарын баталгааны механизмуудыг нэгтгэх шийдвэр нь бүтцийн түвшингүүд болон бодлогын бэлтгэл ажлыг шаарддаг цогц шийдвэр юм. Чанарын талаарх чанарын баталгааны системийн үр нөлөө нь энд дурдагдаж буй олон асуудлын нэг. Жишээлбэл, шийдвэр нь бие даасан зохицуулалтанд хэрэгтэй эсэхээс үл хамааран зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Чанарын баталгааны бие даасан агентлагуудын чансаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юу? Энэ асуудлын талаарх хууль тогтоох байгууллагын байр суурь юу вэ? Байгуулах гэж буй зохицуулагч агентлагын үндсэн шинж юу вэ? Эдгээр агентлагын хаанаас санхүүжүүлэлтийн эх үүсвэр юу вэ? Эдгээр нь чанарын баталгааны горимыг сайжруулахдаа авч үздэг зарим хүчин зүйлүүд юм.

Улсын болон дотоодын шүүн тунгаах үйл явц, загварын болон хөгжлийн сургалтын Чанарын баталгааны системийн үүрэг, хэмжигдэх ёстой чанарын тодорхойлолт(Worthington &Hodgson, 2005), чанарын баталгааны хэрэгжих стандартууд, чанарын баталгаа болон дээд боловсролын олон нийтийн санхүүжилтийн хоорондын хамаарал, үнэ өртгийн тооцоолол, болон бусад хүчин зүйлүүд зэрэг бүтцийн олон асуудлыг шийдвэрлэх шийдвэр хэрэгтэй. (Blackmur, 2006).

Кинг 2007 онд хийсэн судалгаандаа дээд боловсролын хяналтын хэд хэдэн боломжит загварыг авч үзжээ. Эдгээрийн хамгийн энгийн нь эцсийн бүтээгдэхүүнийг хянаж зохицуулалт хийдэг “Удирдлага ба Хяналт” гэсэн загвар бөгөөд энэ загварт эцсийн бүтээгдэхүүнийг хянах замаар зохицуулалт хийгдэнэ. Дээрээс доошоо чиглэлтэй энэ загварт зохицуулалт нягт нарийн хийгддэг, хяналт нь эрх барьж буй дээд байгууллагаас дээд боловсролын байгууллагуудад шууд шилжинэ, чанарын шаардлага хангахуйц эцсийн бүтээгдэхүүн бол энэ аргаас илүү юм. Хяналтын ихэнх объектууд юу шаардагдаж буйг нарийн мэдсэн байна. Өмнөд Африкийн дээд боловсролын системд хэрэгжиж байгаа аргын эсэргүүцэл болон сөрөг нөлөөг багтаасан сул талууд илэрхий. Энэ загварын бэрхшээлтэй бусад тал бол хөшингө байдал ба хяналттай намуудын өрсөлдөөнт хандлага юм.

Мета-зохицуулалт хэмээх хоёрдахь загварт өөрийн хяналтыг боловсролын салбарын гишүүдээс бүрдсэн байгууллага гүйцэтгэнэ. Хэдийгээр энэ загвар нөлөөтэй ч “үйлчлүүлэгчийн эсрэг хийсэн мэргэжилтнүүдийн хуйвалдаан” хэмээн маргадаг үйлчлүүлэгчдийн үр ашиг муутай шүүмжлэлээр өдөөгддөгбөгөөд шийдэл болохоосоо илүү олон асуудлыг бий болгосон (King, 2007).

Хариу үйлдэл бүхий зохицуулалтын загвараар бол заасан шаардлагуудыг биелүүлээгүй боловсролын байгууллагуудад хориг тавьдаг.Энэ загвар ерөнхийдөө бие даасан зохицуулалт сайн зохицож буйг хэлдэг ч боловсролын байгууллагууд чанарын баталгааны дүрмийг баримтлаагүй үед тэдний хувийн удирдах эрх мэдлийг хасдаг ба энэ нь чанга хатуу хяналттай холбоотой гэдгийг үзүүлдэг.

Чанарыг баталгаажуулах өөр нэг арга бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонин сэтгүүл, жишээлбэл, бүтээгдэхүүний чанарын тухай мэдээллийг хэвлэх зэрэг зохицуулалтын хоёрдогч хүчин зүйлүүдийгашиглах явдал бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь “нэрлэн хичээх”зохицуулагч нэгжийн үүрэг гүйцэтгэнэ.

Кингийн (2007)үзэж байгаагаар “Зохицуулалт нь саадагт сумнаас цөөн нэг сум, энгийн  зурагнаас илүү нэг шигтгэмэл зураг” (p.423) гэжээ. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын онцгой бүтэц болон зах зээлийн зайлшгүй хэрэгцээ хоёрыг анхааралдаа авч үзэх нэгдсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн үг. 21-р зууны Израйлд дээд боловсролын системийг хэзээ, хэрхэн удирдан чиглүүлэх талаар зөвш

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%