Идэр дээд сургууль

Оюутны элсэлтийн журам

ОЮУТНЫ ЭЛСЭЛТ, СУРГАЛТЫН НӨХЦӨЛ

 Тус сургуульд элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн  байвал зохино. Үүнд:

  • Ерөнхий шалгалт /ЕШ/-ын авбал зохих онооны 50-аас дээш хувийг авсан сурагч элсэх боломжтой. Өдрийн ангид элсэгчдийн хувьд үүнээс өөр нэмэлт шалгуур тавихгүй. 
  • Орой ба эчнээ ангид элсэгч өмнөх шатны сургалтандаа 90-ээс доошгүй кредит цуглуулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь нэг дээд сургууль юм уу, коллеж төгссөн байх шаардлагатай.
  • Магистрын сургалтад зөвхөн бакалаврын дээд боловсролтой мэргэжилтнүүдийг хамруулна.
  • Гадаадын элсэгч нар ерөнхий шалгалттай төстэй шалгалтыг өөрийн орондоо өгсөн байх мөн монгол, англи хэлний аль нэгээр ярьж, бичих тодорхой чадварыг илэрхийлсэн гэрчилгээтэй байх ёстой.

 Хөнгөлөлттэй  нөхцлөөр элсүүлэх

 Идэр дээд сургуулиас зохион байгуулсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцон урилга хүлээн авсан

  • Аймаг, хот, улсын олимпиадад шагналт байр эзэлсэн элсэгч
  • Урлаг, спортын онцгой авьяас чадвартай сурагч шууд элсэж болно

 Санхүүгийн дэмжлэг тусламж

 Төрийн сангийн зээл, төрийн сангийн буцалтгүй тусламж

  • Идэр дээд сургуулийн тэтгэлэг (тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүс 2 багшийн тодорхойлолтыг өргөдлийн хамт ирүүлнэ) зэрэг хөнгөлөлтүүд байна.
  • Дээрх хөнгөлттэй нөхцөлөөр сурахыг хүсэгчид 8-р сарын 15-ны дотор холбогдох баримт бичгээ бүрдүүлэн элсэлтийн комисст хүлээлгэн өгнө.

 Татгалзах нөхцөл

 Элсэлтийн комисс нь дараах тохиолдолд татгалзсан хариу өгч болно.

  • Бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй
  • БСШУЯ-аас өгсөн элсэгчдийн хяналтын тоо дууссан
  • Орой, эчнээ, магистрт элсэгчдийн хувьд өмнөх боловсролын шаардагдах түвшин хүрэхгүй байгаа. 
  • Элсэгчийн хүсч байгаа санхүүгийн дэмжлэг тусламжинд хамруулах боломжгүй зэрэг болно.