Олон улс судлалын дээд сургууль

Сэтгүүл зүй

Ур чадвар: Сэтгүүлч мэргэжлээр орон нутгийн болон улсын чанартай, хэвлэл мэдээллийн аливаа байгууллагад ажиллах

  • Олон улсын ба улс төрийн тоймч хийх
  • Орон судлалын мэргэжлийн дагуу сонгосон гадаад хэлээрээ /англи, хятад, японы аль нэг/ хэвлэн нийтлэх ажил эрхэлж чадах ёстой.
  • Олон улсын амьдралын аливаа асуудалд дүгнэлт өгөх, сонин хэвлэлийн ажлыг эрхлэн явуулах
  • Сонгосон гадаад хэлээ /англи, хятад, япон аль нэг/ чөлөөтэй эзэмшиж, энэ хэл дээр бүх төрлийн ном уншиж ашиглаж чадах
  • Монгол бичгийг төгс эзэмшиж, хэрэглэж чадах
  • Сэтгүүлчийн харилцааны соёлыг бүрэн эзэмших
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшиж, мэргэжилдээ ашиглаж чадах
  • Түргэн, таталган бичгээр бичих чадвар
  • Юмс үзэгдэл, нийгэм улс төрийн амьдрал, тэдгээрийн дотоод мөн чанарын талаар шинээр сэтгэх, учир шалтгааныг таних, маргаан өрнүүлэх, зөв шийдэл гаргах чадвартай байх ёстой.

Ажлын байр: Сэтгүүл зүйн мэргэжилтнийг улс олон нийт, хувийн секторын сонин хэвлэлийн албанд сурвалжлагч, олон улсын ба улс төрийн тоймч, утга зохиолын нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллуулахар бэлтгэнэ. Мөн телевиз, FM/радио/ зэрэг мэдээллийн байгууллагад сэтгүүлч, хөтлөгч, редактороор ажиллах чадвар эзэмшсэн байна.