Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Олон улсын харилцаа

Олон улсын харилцаа

Хөтөлбөрийн үндэслэл: Даяаршилын эрин үед гадаад бодлого, гадаад харилцааг зөвхөн төр засгийн төвшинд явуулдаг байсан түүхэн үе өнгөрч гадаад харилцаа нь нийгмийн бүхий л төвшинд, янз бүрийн хэлбэрээр хэрэгждэг болсон ба орон нутгийн засаг захиргааны нэгжүүд, бусад төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, олон нийтийн болон хувийн хэвшлийн янз бүрийн аж ахуйн нэгжүүд нь шат шатандаа тус тусын гадаад харилцааг явуулах болсон. Иймд эдгээр шат шатны байгууллага, институтуудэд ажиллах олон улсын харилцаа болон олон улсын эдийн засгийн харилцаагаар мэргэшсэн гадаад харилцааны мэргэжилтэн нийгмийн шаардлагын дагуу олноор бэлтгэгдэх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ өнөөгийн олон улсын харилцааны онцлог болсон маш хурдацтай өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны онол, практикийн арга, арга зүйд тулгуурлан ирээдүйг урьдчилан таамаглах чадвартай, төрийн болон төрийн бус байгууллага мөн бизнесийн байгууллагын бодлого боловсруулах өндөр чадвар эзэмшсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага нь энэхүү мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн голлох үндэслэл болж байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Бакалаврын төвшний мэргэжилтэн бэлтгэх олон улсын харилцааны хөтөлбөрийн үндсэн зорилго нь нийгмийн бүхий л салбарыг хамарч байгаа даяаршилын эрин үеийн олон улсын харилцаа, дэлхийн бодлогод бий болсон өөрчлөлт шинэчлэлтүүдэд нийцсэн хөрвөх чадвар сайтай гадаад бодлого боловсруулан хэрэгжүүлэх гадаад албаны ажилтан, тэдгээрт дүн шинжилгээ хийх судлаач, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпораци, дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, мөн төрийн болон төрийн бус байгууллагуудад гадаад харилцааны чиглэлээр ажиллах мэргэжилтэнд шаардагдах мэдлэг боловсрол, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.