Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Сэтгэл судлал

Сэтгэл судлал

Хөтөлбөрийн үндэслэл: Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрийн агуулга нь хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн харилцаанд  нийгэм - сэтгэл зүй, биологийн хандлагад суурилан судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт, үнэлгээ өгөх, зан үйлийг тайлбарлах, урьдчилан тооцоолох, хянах, өөрчлөх, засах, зөвлөмж зөвлөгөө өгөх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх болон сэтгэл судлал, холбогдох шинжлэх ухааны салбараар өндөр эрэмбийн сургалтанд хамрагдахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.   

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Сэтгэл судлалын шинжлэх ухаан, түүний салбаруудын үүсэл, түүх, хөгжлийн үе шат, суурь парадигмууд, тэдгээрийн гол төлөөлөгчдийн онол, үзэл баримтлал;  

Хүний сэтгэл зүй, сэтгэцийн физиологи үндэс, зан үйлийн биологи, социаль хүчин зүй тогтол, харилцан хамаарал, сэтгэл зүйн амьдралын мөн чанар, хүний байгал, нийгэмтэй харилцах зан үйл, түүний хэлбэрүүд, үр дагавар, зан үйлийн хэм хэмжээ;   

Өөрийн мэргэжлийн мөн чанар ба нийгмийн ач холбогдол, үүрэг, түүний үйл ажиллагааны салбарыг тодорхойлох, судалгааны үндсэн асуудал, мэдлэгийн системд тэдгээрийн эзлэх байр хоорондын холбоо;

Сэтгэл судлалын үндсэн онолуудад тулгуурлан сэтгэл зүйн зөвлөгөө, заслын онол, арга зүйн мэдлэг эзэмшинэ.

Амьтдын сэтгэцийн хөгжлийн эволюци зүй тогтол, амьтдын сэтгэц дахь төрөлх ба олдмол зүйл, хүн ба амьтдын сэтгэц дэх генетикийн адил төстэй ба ялгаатай чанар;

Нийгэм дэх олон нийт, байгууллага, бүлэг, хувь хүний сэтгэл, зүй, зан төлөв, зан үйл, зүй тогтолын талаар танин мэдэж тэдгээрийн нийгмийн олон талт харилцааны нөлөөлөл;

Нийгмийн шинжлэх ухааны судалгааны аргууд, сэтгэл судлалын шинжлэх ухааны тоон болон чанарын аргуудын онцлог, давуу тал, сул тал, хэрэглээний хүрээ, арга зүй;

Хүний сэтгэцийн үйл ажиллагааны хэвийн ба эмгэг хэм хэмжээ, оношилгоо, нөхөн сэргээх, засах, тэнцвэржүүлэх арга замыг мэддэг байх ба олон улсын сэтгэцийн эмгэгүүдийн ангилалын систем.