Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Сэтгүүл зүй

 Сэтгүүл зүй

Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн энэ зуунд олон түмний мэдээлэл авах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Тэр хэрээр олон улс орныг хамарсан, үндэсний, бүлгийн, хүйн ХМХ-ийн тоо хэмжээ өсч байгаа нь сэтгүүл зүйн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг ихээр шаардах боллоо. Энэхүү мэргэжлээр тус сургууль бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж зохих туршлага хуримтлуулсан болно. Зөвхөн дотоодод суралцах төдийгүй ХИС-тэй хамтын ажиллагаатай сургуулиудад сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны чиглэлээр хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Сэтгүүл зүйн хөтөлбөрийн зорилго нь, мультмедиа, зар сурталчилгаа, теле сэтгүүлчийн чиглэлээр мэргэшсэн, гадаад хэл, хэвлэл мэдээллийн технологийн өндөр мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ОНМХ, төрийн болон төрийн бус байгууллагуудад хөдөлмөр эрхлэн мөн зохих журмын дагуу сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм.