Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Мэдээлэл зүй

Мэдээлэл зүй (техник хангамж)

Хөтөлбөрийн үндэслэл: Компьютерийн техник хэрэгсэл боловсронгуй болж, түүний элементийн баазын интегралчлал түвшин асар өндөр болж, нанотехнологи руу шилжсэнээр мэдээлэл-харилцааны сүлжээний үүрэг чухал байр суурь эзлэж буй билээ. Үүнтэй зэрэгцэн мэдээллийн даяарчлагдсан, бүсчлэгдсэн, улс орныг хамарсан сүлжээний тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдсэн нь мэдээлэл зүйн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх нийгмийн тулгамдсан хэрэгцээ, уг хөтөлбөрийн үндэслэл болно.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: "Мэдээлэл зүй" чиглэлийн бакалаврын түвшний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын хугацаа, орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.