Хүмүүнлэгийн ухааны их сургууль

График дизайн

График дизайн

Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан дуу, дүрс боловсруулах, хэвлэлийн эх бэлтгэлийн үйл ажиллагаа улам боловсронгуй болсноор телевиз, рекламны болон хэвлэлийн агентлагууд олноор байгуулагдах болсон. Тэдгээрт ажиллах мэдлэг ур чадвартай, гадаад хэлний мэдлэгээр шаардлага хангахуйц чадварлаг дизайнер, монтаж эх бэлтгэгч зэрэг албан тушаалд ажиллах боловсон хүчний эрэлт их байна.

ХИС-тэй хамтын ажиллагаатай сургуулиудад тухайлбал Korea University of the Media Arts сургуульд график дизайн,реклам зар сурталчилгаа, анимейшны чиглэлээр хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Олон улсын болон үндэсний нийтлэг шаардлага, стандартуудтай нийцүүлэн, кредит дүйцүүлэх 2+2 хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх шаардлагыг хангах.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Компьютер график дизайны бакалаврын хөтөлбөрийн зорилго нь нийгмийн амьдралын янз бүрийн салбарт мультимедиа график дизайн, компьютерийн график, анимаци, 2D, 3D, хэвлэлийн дизайнер, реклам, дизайны автомат системийг нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.