Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Програм хангамж

Програм хангамж

Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжихийн хирээр түүний хэрэглээ нийгэм эдийн засгийн бүхий л салбарт эрчимтэй нэвтэрч буй өнөөгийн нийгэмд энэ чиглэлээр ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зайлшгүй шаардлага урган гарч байна. Мэргэжлийн мэдлэг ур чадвартай, гадаад хэлний мэдлэгээр шаардлага хангахуйц програмист, програм хөгжүүлэгч, шалгагч зэрэг албан тушаалд ажиллах боловсон хүчний эрэлт их байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Хөтөлбөрийн зорилго нь компьютерийн програмчлал, сүлжээний зохион байгуулалт чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол улсын аль ч шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн улсын болон хувийн хэвшлүүдэд хөдөлмөр эрхлэн мөн зохих журмын дагуу сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм.