Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Мэдээллийн систем

Мэдээллийн систем

Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн технологийн хөгжил дэвшил хурдасч, компьютерийн техник хэрэгсэл боловсронгуй болж, түүний хэрэглээ аль түвшний байгууллагуудад маш чухал байр суурь эзлэж буй билээ. Үүнтэй зэрэгцэн мэдээллийн даяарчлагдсан, бүсчлэгдсэн, улс орныг хамарсан сүлжээний тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдсэн нь мэдээллийн систем бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх нийгмийн тулгамдсан хэрэгцээ, уг хөтөлбөрийн үндэслэл болно.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Менежмент, мэдээллийн системийн бакалаврын хөтөлбөрийн зорилго нь Менежмент, мэдээллийн системийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг дэмжих, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.