Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Багш, математикийн боловсрол

 Багш, математикийн боловсрол

Хөтөлбөрийн үндэслэл: Манай улсын хүн амын жилийн дундаж өсөлт нэмэгдэж, нийт хүн амын 40 шахам хувийг хүүхэд, залуучууд эзлэх болсон.Хувь хүний болон нийгмийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр бага дунд боловсролд тавигдах шаардлага байнга шинэчлэгдэж ирсэн. Энэ шинэчлэлд мэдээлэл технологийн хөгжил өөрийн тусгалаа олж, ЕБС-д “Мэдээлэл зүй” хичээлийг судлах болсноор мэргэжлийн багшлах боловсон хүчнийг бэлтгэх шаардлага урган гарсан. Зөвхөн ганц МУБИС-д энэ чиглэлийн багш бэлтгэдэг ч ерөнхий боловсролын сургуулиуд дээрх мэргэжлийн чадвартай багшаар дутагдаж, мэргэжлийн бус болон бусад чиглэлийн багшийг мэргэшүүлэн ажиллуулах замаар уг асуудлыг шийдэхийг оролдож ирлээ. Иймд мэргэжлийн, гадаад хэлний, мэдээллийн технологийн хэрэглээний, судалгааны арга зүйн өндөр ур чадвартай мэдээлэл зүйн багш нарыг бэлтгэх зүй ёсны шаардлага урган гарч байна.

Улсын хэмжээнд нэн түрүүнд 134 багшийн орон тоо шаардлагатай байгаагаас Дорнод аймаг 39, Увс аймаг 20, Өмнөговь 18, Говь-Алтай 18, Дундговь 16,Төв аймаг есөн багшийн дутагдалтай байгаа аж. Эдгээр аймагт хамгийн эрэлт хэрэгцээтэй нь мэдээлэл зүй, математик, бага ангийн багшийн орон тоо аж.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: “Багш, мэдээлэл зүйн “ мэргэжлийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд мэдээлэл зүйн боловсролын стандарт болон ЕБ-ын 12 жилийн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг хэрэгжүүлэх, сурагчдын нийгэмшихүйн хөгжлийг дэмжих мэдээлэл зүйн шинжлэх ухааны суурь мэдлэг чадвартай, сургалтыг дэлхий нийтийн боловсролын чиг хандлагтай уялдуулан зохион байгуулж, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулах, суралцагчидтай ажиллах арга барил эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй багш мэргэжилтэн бэлтгэхэд оршино.