Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Маркетинг

Маркетинг

Хөтөлбөрийн үндэслэл: Монголын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь хувийн сектор бөгөөд энэхүү салбарыг удирдан чиглүүлэхэд зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдрэх судалгаа шинжилгээний арга зүйг зохих түвшинд эзэмшсэн, хөрвөх чадвар бүхий маркетингийн мэргэжилтнүүд тун чухал. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өндөртэй ажлын байрны жагсаалтад олон жил маркетингийн чиглэлийн ажлын байрууд орж байгаа бөгөөд энэ эрэлт цаашид ч буурах болоогүй дүр зураг харагдаж байна. Энэхүү эрэлтийг хангах, Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж чадахуйц ажил горилогчдын хүсч буй гадаад хэлний өндөр мэдлэг бүхий, мэргэжлийн ур чадвар сайтай, зөв менежерүүдийг бэлтгэх хэрэгцээнд тулгуурлан тус хөтөлбөр боловсрогдсон.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжийг олгохын зэрэгцээ маркетингийн мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшинг эзэмшүүлэх.