Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Менежмент

 Менежмент

Хөтөлбөрийн үндэслэл: Эдийн засгийн хөгжилд бизнесийн салбарын гүйцэтгэх үүрэг өндөрсөж байгаа хэдий ч Монголын нөхцөлд жижиг дунд бизнесийн эзлэх хувь өндөр байдаг. Жижиг, дунд бизнесийн хувьд тэр бүр мэргэшсэн удирдлагаар байгууллагыг хангахаас илүүтэйгээр өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөлд мэдрэмжтэйгээр ажиллаж чадах хөрвөх чадвар бүхий мэргэжилтнүүдийн хэрэгцээ өндөр байдаг. Төрийн болон бизнесийн аль ч байгууллагын хувьд онолын болон практик дадал, чадвар сайтай менежерүүд нь амжилтын гол эх үндэс болох бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр энэхүү эрэлт ойрын хэдэн жилд буурахааргүй байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Удирдахуйн ухааны суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжийг олгохын зэрэгцээ төрийн болон бизнесийн байгууллагын менежментийн мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшинг эзэмшүүлэх.