Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Худалдаа

Худалдаа (Олон улсын худалдаа, Олон улсын худалдаа – Орчуулагч)

Хөтөлбөрийн үндэслэл: Глобалчлагдаж буй эдийн засгийн нөхцөлд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, үндэсний хэмжээнд бараа бүтээгдэхүүний борлуулалтыг зохион байгуулахаас гадна гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ байршуулах болсон нь худалдааны болон бизнесийн эрх зүйн мэдлэг сайтай, гадаад хэлээр чөлөөтэй харьцах чадвар бүхий мэргэжилтнүүдийн хэрэгцээг хөдөлмөрийн зах зээл дээр нэмэгдүүлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн өндөр эрэлттэй ажлын байруудад борлуулалтын болон худалдааны менежерийн хэрэгцээ буурахгүй байгаа нь үүнийг давхар нотолж байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжтай бизнесийн болон худалдааны эрх зүйн мэдлэг сайтай, худалдааны мэргэжлийн онолын болон практик дадал, мэргэжлийн гадаад хэлний чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.