Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Бизнесийн удирдлага

Бизнесийн удирдлага (Хүний нөөц, Уул уурхайн менежмент)

Хөтөлбөрийн үндэслэл: Монголын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь хувийн сектор бөгөөд энэхүү бизнесийн салбарыг удирдан чиглүүлэхэд бизнесийн удирдлагын мэдлэг, чадваруудыг эзэмшсэн, хөрвөх чадвар бүхий мэргэжилтнүүд тун чухал. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаагаар өндөр эрэлттэй ажлын байруудын эхний 10 – т маркетинг, борлуулалт, санхүү, бүртгэл, хүний нөөц, уул уурхайн мэргэжилтнүүд жагсаж байна. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн хэтийн дүр төрхийг тодорхойлоход ойрын 7 – 10 жилд энэхүү харьцаа хадгалагдана гэсэн таамаглал байна. Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү эрэлтийг хангах, Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж чадахуйц мэргэжлийн, гадаад хэлний өндөр мэдлэг бүхий зөв менежерүүдийг бэлтгэх хэрэгцээ байгаа бөгөөд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь бизнесийн байгууллагын ерөнхий менежер, дунд түвшний менежерүүдийн ажлын байрны шаардлагыг хангасан байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжтай хүний нөөц, уул уурхайн менежментийн мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Энэхүү хөтөлбөрөөр суралцагч нь хүний нөөцийн менежмент, уул уурхайн менежментээр мэргэших боломжтой бөгөөд мэргэшлийн шаардлагыг сургалтын төлөвлөгөөнд тусгасан болно.