Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Нягтлан бодох бүртгэл

 Нягтлан бодох бүртгэл

Хөтөлбөрийн үндэслэл: Аж ахуйн нэгж байгууллага, эдийн засгийн салбарууд, дэлхийг хамарсан бүртгэл, тооцоог нягтлан хянаж, бодитойгоор харж, үнэн зөв тооцон чиглүүлэх арга зүйг зохих түвшинд эзэмшсэн, хөрвөх чадвар бүхий нягтлан бодогчдын өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангах.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөр нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг бүх талаар гардан зохион байгуулах чадвартай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй мэргэжилтэнг бэлтгэхэд чиглэнэ.