Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Санхүү, банк

Санхүү, банк

Хөтөлбөрийн үндэслэл: Аж ахуйн нэгж, эдийн засгийн салбарууд, дэлхийг хамарсан хөрөнгө, мөнгөний урсгалыг бодитойгоор харж, үнэн зөв тооцон төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэл уншиж судлах, санал дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хийх чадвартай, судалгаа шинжилгээний арга, арга зүйг зохих түвшинд эзэмшсэн, хөрвөх чадвар бүхий санхүү, банкны мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн зах зээл дээрх өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангах.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Санхүү, банкны бакалаврын хөтөлбөр нь орчин үеийн шаардлагад нийцсэн онолын өргөн мэдлэг, практик чадвар эзэмшсэн, төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн удирдлагын талаар мэргэшсэн, мэргэжлийн ёс зүйтэй, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй мэргэжилтэнг бэлтгэхэд чиглэнэ.