Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Эдийн засаг

Эдийн засаг (Олон улсын эдийн засаг)

Хөтөлбөрийн үндэслэл: Монгол улсын хөгжлийн түвшин жилээс жил дээшилж байгаатай уялдан бодит өгөгдөл, загварчлал ашиглан судалгаа шинжилгээ хийх эдийн засагчидийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ эрэлт хэрэгцээг хангах, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тус хөтөлбөр боловсруулагдсан.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын онолын ойлголтуудыг бүрэн судласан, үндэсний болон глобал эдийн засгийн судалгаа шинжилгээ хийх арга зүйг эзэмшсэн, байгууллагын түвшинд бодит үндэслэл бүхий шийдвэр гаргалт хийх чадвартай олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.