Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Аялал жуулчлалын менежмент

Аялал жуулчлалын менежмент

Хөтөлбөрийн үндэслэл: Дэлхийн улс орнуудын хөгжлийн үзүүлэлтийг илтгэдэг гол салбарын нэг болох аялал жуулчлалын үйлдвэрлэлийн цар хүрээ улам өсөн нэмэгдэж, хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй үйлдвэрлэлийн салбар хэмээн тодорхойлогдож байна. 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Ази-Номхон далайн бүс нутаг ойрын ирээдүйд олон улсын аялал жуулчлалын голлох зах зээл болно хэмээн тодорхойлогдож буй өнөө үед манай оронд ч энэ салбарын хөгжил эрчимжиж, үүнийг дагаад чанартай мэргэжилтний эрэлт, ажлын байрны тоо өсөж байна. Ялангуяа энэ салбарт ажиллах аялал жуулчлал-гадаад хэл хосолсон мэдлэг, чадвартай үйлчилгээний ажилтны хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Монголын аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулж чадахуйц, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвар сайтай, ёс зүйтэй аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэн гаргах.

Олон улсын болон үндэсний нийтлэг шаардлага, стандартуудтай нийцүүлэн, кредит дүйцүүлэх, 2+2 хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх шаардлагыг хангах

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Аялал жуулчлалын үйлчилгээг өндөр чанартайгаар бүх талаар гардан зохион байгуулах, хэлмэрчлэн тайлбар хийж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй бакалавр зэрэгтэй аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.