Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Экологи

Экологи

Хөтөлбөрийн үндэслэл: 21 дүгээр зууны хамгийн тулгамдсан асуудал болох хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, биологийн олон янз байдлын хамгааллыг дээшлүүлэх зорилтын хүрээнд чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шаардлага, хэрэгцээ улам нэмэгдэж байна. Иймд экологийн хөтөлбөрөөр байгалийн бүрдэл хэсгүүдийн хоорондын харилцаа, уялдаа холбоо, зүй тогтол, амьтан, ургамлын популяцийн хөдлөл зүйн шалтгааныг танин мэдэх, тэдгээрийг мэдсэнээр эдгээр баялагийг улам өсгөн нэмэгдүүлэх, амьтан, ургамлын зүйлийг хамгаалах, хүрээлэн буй орчны менежментийг боловсруулах чадвар эзэмшинэ.

Монголын болоод дэлхийн эдийн засагт байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ оруулж чадахуйц, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвар сайтай, ёс зүйтэй экологич бэлтгэн гаргах.

Олон улсын болон үндэсний нийтлэг шаардлага, стандартуудтай нийцүүлэн, кредит дүйцүүлэх, 2+2 хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх шаардлагыг хангах

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Экологи, хүрээлэн буй орчин судлалын чиглэлээр бүх салбарт ажиллах чадвар бүхий шинжлэх ухааны мэдлэг, судалгааны ажлын чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.