Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Хүрээлэн буй орчин судлал

Хүрээлэн буй орчин судлал

Хөтөлбөрийн үндэслэл: Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан ногоон хөгжилд хүрэх зорилтын хүрээнд байгалийн нөөц баялгийн ашиглалтыг оновчтой төлөвлөх, хүрээлэн буй орчны менежмент, стандартыг хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөний гол зорилт болоод буй өнөө үед салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэж байна. 21 дүгээр зууны хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгд “Орчин судлаач” зүй ёсоор нэрлэгдэж байна.

Монголын болоод олон улсын түвшинд байгалийн нөөц баялгийн менежмент, хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлт, байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ оруулж чадахуйц, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвар сайтай, ёс зүйтэй орчин судлаач бэлтгэн гаргах.

Олон улсын болон үндэсний нийтлэг шаардлага, стандартуудтай нийцүүлэн, кредит дүйцүүлэх, 2+2 хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх шаардлагыг хангах

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан хүрээлэн буй орчны менежмент, төлөвлөлтийн үйл ажиллагааг өндөр чанартайгаар зохион байгуулах, биечлэн гүйцэтгэж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.