Улаанбаатарын Их сургууль

Химийн тэнхим

ХИМИЙН ТЭНХИМ

    Химийн тэнхим нь 1992 оноос өнөөг хүртэл технологи, байгалийн ухааны салбарын цөм болж судалгаанд суурилсан бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг хөгжүүлэх зорилготойгоор сургалт, судалгааны ажлуудыг явуулж байна.     Тус тэнхим нь академич 1, химийн шинжлэх ухааны доктор, профессор 2, химийн ухааны доктор, профессор 1, химийн ухааны доктор 2, докторант 4 нийт 11 багш ажилтантай.

Химийн мэргэжлээр суралцсанаар оюутан Та: 

  Сургалт судалгааны чиглэлээр үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр бүрэн хангагдана.                                                                         Байгалийн шинжлэх ухаанд суурилсан гүн гүнзгий олон талын мэдлэг чадвар эзэмшиж, бүтээгдэхүүн бий болгох  түүний шинж чанарт хяналт тавих аргад суралцана.                                                                                                                                       Суралцахын хажуугаар профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй судалгааны төсөл хөтөлбөрт оролцох боломжоор хангагдана.                                                                                                                                                                                             Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй дэлхийн хэмжээний мэргэжилтэн болно.

Материаллаг бааз: 

  Сургалт, эрдэм шинжилгээ судалгааны 8 лабораторитой (эрдэс судлалын музей лаборатори 1, нано технологи монголын уламжлалт технологи судлалын кабинет 1, туршилт үйлдвэрлэлийн цех 1 зэрэг) сургалтын баазтай

Судалгааны чиглэл: 

    Байгалийн гаралтай эрдэс түүхий эдийг боловсруулах арга технологи /шинж чанар, боловсруулах аргууд/Хүрээлэн буй орчны бохирдол, бохирдлыг бууруулах арга зам түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа /ус, хөрс, ургамал/

·            Усны судалгаа /эх үүсвэр, чанар, аюулгүй байдал, бохирдол, усны менежмент/

·            Хүнсний химийн судалгаа /чанар, аюулгүй байдал, байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн/