Улаанбаатарын Их сургууль

Математик програм хангамжийн тэнхим

       МАТЕМАТИК ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТЭНХИМ

 Тус тэнхим нь сургууль үүсгэн байгуулахад Хэрэглээний Математикийн тэнхим нэртэйгээр байгуулагдан  тус тэнхимийн эх суурь нь  тавигдаж анхны төгсөлтөө 1995 онд хийсэн.

Улс орны бүхий л салбарын хөгжлийн эх үндэс, ажлын гол илэрхийлэл нь  мэдээллийн технологийн, математикийн салбар байдаг. Түүхэн хөгжлийн явцад тэнхимийн анхны эрхлэгчээр тухайн үед Математикийн хүрээлэнгийн захирал байсан доктор профессор С.Будням 1992-1997 оны хооронд ажиллаж, хүрээлэнгийн олон нэртэй эрдэмтэд сургалтын үйл ажиллагаанд оролцож байсан. 2001 оны хичээлийн жилээс эхлэн тус тэнхим нь Математик Програм Хангамжийн тэнхим болон өөрчлөгдөж оюутнууддаа хос мэргэжил олгох, цаашлаад олон улсын түвшинд хүрсэн сайн мэргэжилтэн бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

      Тэнхимийн эрхэм зорилго

Хэрэглээний математик, програм хангамж, компьютер график, банк, нягтлан бодох, эдийн засаг менежментийн чиглэлээр төр захиргааны болон бизнес, эдийн засаг, сургалт, судалгаа шинжилгээ, стратеги төлөвлөлтийн байгууллагуудад ажиллах чадвартай өндөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад оршино.

Сургууль төлөвшин тогтнох багшлах боловсон хүчнийг дадлагажуулах ажилд манай үе үеийн ахмад  багш нараас гадна залуу үеийнхэн гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, лабораторийн ажлын заавар хамтран зохиож  боловсруулан  хэвлүүлж  оюутан суралцагчдын хэрэгцээг хангаж байсан ба  одоо  ч ашиглагдсаар байна. 

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна:

 

 

 

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

1

Хэрэглээний математик

Хэрэглээний математикч нь дээд боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих суурь мэдлэг, математик, мэдээллийн технологи, гадаад хэлийг мэргэжилдээ бүрэн ашигладаг, бусад мэргэжилд хөрвөх чадвартай мэргэжилтэн байна.

Эрдэм  шинжилгээний  ажилтан, банк  санхүү бизнесийн  байгууллагад  эрсдэлийн  шинжээч ба  менежер,  даатгалын  байгууллагад  актуар  математикч, их  дээд сургуульд  хэрэглээний  математикийн  багшаар  ажиллана.

 

2

Компьютерийн  програм хангамж

Компьютерийн програм хангамжийн инженер нь төрөл бүрийн програм хангамжийг зохиох, програм хангамжийн төсөл боловсруулах. Вэб сайт урлан бүтээх, интернэт технологийг сайн эзэмшсэн инженер болдог. Мөн Компьютерийн график дизайнер нь радио телевиз, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан болон нийгмийн бүхий л салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа компьютерийн график дизайн, мултьмедиа мэргэжлийн талаар нарийн мэдлэг, чадвартай болдог учир орчин үеийн техник, технологийг ашиглан хөдөлгөөнт дүрс, дуу авиа, дүрслэх урлагийн ур чадвар шаардсан ажлыг хийх

Энэ мэргэжлээр суралцагч нь компьютерийн техник, сүлжээний мэргэжлийн суурь хичээлүүдийг үздэг тул мөн эдгээр чиглэлээр ажиллаж чадна. Суралцагч нь компьютерийн техник, тэдгээрийн програмын талаар онол дадлагын өргөн мэдлэгтэй төгсөх учир техник, програм хангамж, харилцаа  холбоо, мэдээлэл /мэдээлэл харилцаа холбоо, нийгмийн шинжлэх ухааны салбар, зар сурталчилгаа, бараа  бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хэвлэл мэдээлэл гэх мэт/, соёл урлаг /радио телевиз, кино театрын урлаг, дизайн, компьютерийн тоглоом гэх мэт/аль ч  чиглэлээр  ажиллах  чадамжтай байдаг.

 

3

Эдийн засаг

Экономиксийн мэргэжлээр төгсөх мэргэжилтэн нь суралцах хугацаандаа эдийн засгийн төрөл бүрийн салбарт хамаарах мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж тайлбарлах түүнд агуулагдсан гол санаануудаас дүгнэлт, зөвлөмж гаргах, микро болон макро түвшний үзүүлэлтүүдэд тоон болон чанарын судалгаа хийн харилцан хамаарлыг тодорхойлох, нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулах, аж ахуйн нэгж болон макро түвшний судалгааны арга зүй, аргачлалыг эзэмшсэн ур чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө. Мөн цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага, хөгжил, шинэчлэлтэд зохицон шинэ мэдлэг, дадал, чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болж төгсдөг.

Энэ мэргэжлээр төгсөгчид нь төрийн байгууллага, олон улсын байгууллага, яам тамгын газар. хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус судалгааны байгууллагууд, арилжааны банкуудад эдийн засагч, шинжээч, судалгааны ажилтнаар, сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудад багш судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах бүрэн боломжтой.

Гол ажиллах байгууллагуудад: Монголбанк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Төрийн бус судалгааны байгууллага, Их дээд сургуулиуд, Эрдэм шинжилгээний байгууллага, Арилжааны банкууд

 

4

Бизнесийн удирдлага

Бизнесийн болон бизнесийн бус ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад  шаардлагатай бүх төрлийн төлөвлөлт хийх;

Бизнесийн болон бизнесийн бус үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

Бизнесийн болон бизнесийн бус үйл ажиллагаанд хяналт тавих, мониторинг хийх; 

Бизнесийн болон бизнесийн бус үйл ажиллагаа, эрдмийн ажилд шаардагдах судалгаа, шинжилгээ хийх

Тус мэргэжлээр төгсөгч нь төр засаг, аж ахуйн нэгжийн Хүний нөөц, маркетингийн алба, Стратеги төлөвлөлтийн албаны менежер, Байгууллагын үндсэн үйл ажиллагааны менежер, Бизнесийн орчны судлаач, Төслийн менежер зэрэг аль ч шатны албан тушаалд мэргэжлээрээ ажиллах боломжтой.

 

5

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийн байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдөх

Анхан    шатны нягтлан бодох бүртгэлийг                хөтөлж санхүүгийн тайлан гаргах

Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах

Үйлдвэрлэлийн зардал, өртгийн

тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ тайлан гаргах

Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх

Нягтлан бодогч мэргэжил нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгд тооцогддог. Учир нь төрийн болон бизнесийн бүх аж ахуйн нэгжүүд нягтлан бодогчтой байдаг ба тэдгээр нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн мэдээллийг боловсруулж удирдлага, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр бэлтгэж өгдөг. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр аж ахуйн нэгжийн  нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, татварын байцаагч. Санхүүгийн менежер зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Мөн банк болон санхүүгийн салбарт теллер, эдийн засагч. Нягтлан бодогч, дилер гэх мэт албан тушаалд ажиллах боломжтой.

ГЕОФИЗИК ОДОН ОРОН СУДЛАЛЫН ТЭНХИМ 

Геофизик  одон орон судлалын тэнхим нь 2009 оны хичээлийн жилээс эхлэн Шинжлэх Ухаан  Академийн, Хубилай хааны нэрэмжит Одон орон Геофизикийн хүрээлэн нь Улаанбаатар Их Сургуулийн Технологийн факультетэд байгаль шинжлэлийн багш, геофизикч мэргэжилтнийг бэлтгэх ангийг шинээр нээж элсэлт авч эхэлсэн. 

Өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, мэдлэг боловсролтой геофизикийн чиглэлийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх асуудал нэн чухал шаардлагатай байна.

Тэнхимийн эрхэм зорилго

Сургалтын чанарыг олон улсын их дээд сургуулиудын ижил мэргэжлийн сургалтын түвшинд хүрэх зорилго тавин сургалтын хөтөлбөрт орчин үеийн дэвшилтэт судалгааны арга аргачлалуудыг оруулан боловсруулсруулж, Монгол  улсад  геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд өнөөгийн шаардлагыг бүрэн хангасан тал бүрийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн  мэргэшүүлэхэд оршино.

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна  

 

 

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

1

Геофизик

 

Геофизикч  мэргэжлээр төгсөгч нь дэлхийн царцдас мандал, усан мандал, агаар мандалд явагдах физик үзэгдлүүдийн талаар болон зайнаас тандан судлал, астрономи, астрофизикийн цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх бүрэн чадвартай, инженерийн болон хүрээлэн буй орчны геофизикийн асуудлууд болох газар хөдлөл, соронзон судлал, цэвдэг судлал, агаар мандлын бохирдлын үнэлгээ зэрэг чиглэлээр ажиллах боломжтой.

 

 

 

 

Геофизикч  мэргэжлээр төгсөгссөн мэргэжилтнүүд нь  газар хөдлөл, соронзон судлал, цэвдэг судлал, астрономи, астрофизик, агаар мандалд явагдах физик үзэгдлүүд, агаар мандлын бохирдол, уур амьсгал, хүрээлэн байгаа орчин судлал, байгаль хамгаалал, геологи-геофизикийн зураглал, инженер-геофизик, зайнаас тандан судалгаа зэрэг чиглэлээр мэргэжлийн компаниуд, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, аж ахуй, төр захиргааны байгууллагуудад ажиллах боломжтой.