Улаанбаатарын Их сургууль

Физик электроникийн тэнхим

Физик электроникийн тэнхим 

1992 оноос физик электроникийн чиглэлээр дагнан сургаж эхэлсэн бөгөөд 2004 оноос компьютерийн техник хангамж, сүлжээ, 2012 оноос радио физик, компьютерийн техник хангамж мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Одоо тус тэнхим нь хэрэглээний физик, Электрон системийн автоматжуулалт, компьютерийн сүлжээ мэргэжлээр бакалавр, хэрэглэний физик чиглэлээр магистрын сургалт явуулдаг. Компьютер, электроник, компьютерийн сүлжээний гэсэн 3 лаборатори, механик цехтэйгээр сургалт явуулж байна.

Тэнхимийн давуу тал. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэн, Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран ажилладаг. Электроникийн улсын олимпиад, компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын олимпиад, ABU Robocon зэрэг томоохон улсын чанартай уралдаан тэмцээнд оюутануудаа амжилттай оролцуулдаг.

Уриа үг:         Чадварлаг инженерүүдийг бид бэлтгэе.

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна.

 

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

Хэрэглээний физик

Хэрэглээний физик хөтөлбөр нь  радио физик, физик электроник болон радио экологи гэсэн гурван мэргэшлээр бакалаврын зэрэг олгох цогц хөтөлбөр юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Их дээд сургууль, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн дагуу ажиллаж байна.

Компьютерийн сүлжээ

Гадаад, дотоод сүлжээ зохион байгуулах, сервер зохион байгуулахLinux, windows сервер болон үйлдлийн систем, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний нууцлал хамгаалалIP технологит суурилсан бүх салбаруудад ажиллах боломжтой.

Электрон системийн автоматжуулалт

Дохиолол хамгаалалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо, төхөөрөмжийн интерфейс, робот техник зохион бүтээх, байгууллагын техник хангамжийн удирдлагыг хариуцаж, бүх төрлийн автомат системийг зохион байгуулах чадвартай инженер болно.