Улаанбаатарын Их сургууль

Хүмүүнлэгийн тэнхим

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

2006-2007 оны хичээлийн жилээс Нийгмийн ухааны факультетийн харьяанд “Гүн ухаан-улс төр судлал, социологи, түүх аялал жуулчлалын тэнхим” нэртэйгээр анх байгуулагдаж, 2009-2010 оны хичээлийн жилд “Хүмүүнлэгийн ухааны тэнхим” болгон өргөжсөн.Социологи, улс төр, нийтийн удирдлага чиглэлээр мэргэжлийн төрөлжсөн кабинетуудыг ашиглалтанд оруулж, оюутны дадлагыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, судалгааны төвүүдэд хийлгэн сургалтын орчныг бүрдүүлэн ажилладаг.

Тэнхимийн эрхэм зорилго. Мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өргөн хүрээнд сэтгэх чадвартай, нийгмийн шаардлагыг хангахуйц бие хүнийг бэлтгэнэ.

Тэнхимийн дэргэдэх оюутны клуб:

·         Парламентийн мэтгэлцээн, илтгэх урлагийн  “LEADERS” клуб

·         Төрийн захиргааны удирдлага мэргэжлийн “Менежер” клуб

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна

 

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

 

Нийтийн удирдлага

Захиргаа, хүний нөөцийн талаар судалгаа шинжилгээ хийх, төрийн бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтэнд хяналт тавих үнэлэлт дүгнэлт өгөх ур чадвар эзэмшинэ.

Баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэл, яам, агентлагт төрийн захиргааны мэргэжилтэн

 

Улс төр судлал

Улс төрийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, өөрийн орны болон олон улсын улс төрийн үйл явцыг баримжаалах, улс төрийн онол, сургаал, харьцуулсан улс төрийн үндсийг эзэмшсэн, мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай судалгааг хийх чадвартай болно

Eрөнхий  боловсролын сургуульд багш, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач,  төр болон төрийн  бус байгууллагад мэргэжилтэн

Хот ба бүс нутгийн төлөвлөлт

 Хот суурингууд ба бүс нутгийг орчин үеийн төлөвлөлтийн онол арга зүйн үүднээс төлөвлөх, тэдгээрийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, биелэлтэнд нь хяналт тавихад оршино.

Аймаг, нийслэл, бүс нутагт хот төлөвлөлтийн мэргэжилтэн

 

Социологи

Нийгмийн амьдралын бүхий л салбарт тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга замыг тогтоох судалгааны арга зүйн мэдлэг чадварыг эзэмших бие даан судалгаа шинжилгээ хийх ур чадвартай болно.

Социологич мэргэжилтэн нь төрийн захиргаа, удирдлагын салбарт мэргэжилтэн, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд багш, эрдэм шинжилгээний ажилтан хийх боломжтой