Улаанбаатарын Их сургууль

Археологийн тэнхим

АРХЕОЛОГИЙН ТЭНХИМ

Улаанбаатарын Их Сургуулийг байгуулсан цагаас Ази судлалын салбар ангиудад Монголын түүх, археологийн хичээлүүдийг орох болсон байдаг. Харин 1994 онд Ази Судлалын Факультет нь түүхийн мэргэжлийн ангитай болж Монголын түүх, археологийн мэргэжлийн хичээлийг тусгай курс болгон бүтэн семистрээр орох болсон ажээ.

Археологийн тэнхимийг 1996 оноос тус сургуулийн НУФ-ийн бүтцэд өөрчлөлт оруулан Түүхийн тэнхим, Археологийн тэнхим байгуулан ажиллах тухай тус сургуулийн ректор, академич Б.Чадраагийн тушаалыг үндэслэн байгуулсан байна.

Тус тэнхим нь Монголын археологи, Хүрлийн үеийн археологийн соёлууд хэмээх сэдэвчлэн тохижуулсан танхимууд, Археологийн музей, Антропологи, палеозоологийн судалгааны лаборатори болон Археологийн сэргээн засварлах лабораториудад сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг бөгөөд суралцах явцад оюутнуудыг хээрийн танилцах, хээрийн үйлдвэрлэлийн болон төгслөтийн үйлдвэрлэлийн дадлагын ажлаар мэргэшүүлдэг.

Манай тэнхим нь Археологи-Япон, Солонгос, Хятад судлал, Археологи (Түүх-Археологи) мэргэжлээр сургалт явуулж буй бөгөөд харин 2016-2017 оны хичээлийн жилд Соёлын өвийн төвтэй хамтран  Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт хэмээх шинэ мэргэжлээр элсэлт авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

д/д

Мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

1

Археологи-Япон судлал

Археологийн чиглэлээр нарийн мэдлэгтэй болж, цаашид энэ чиглэлээр судалгаа хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичих, гар болон гэрэл зургийн баримтжуулалт хийх, төрөл бүрийн зургийн програм дээр боловсруулалтын ажил хийх зэрэг ур чадварыг эзэмшихийн хамт хавсарсан япон хэлний орчуулагчийн чиглэлээр төгсөнө

ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, улс аймгийн музейд, архивын газрууд, их дээд болон бүрэн дунд сургуулиудаас гадна япон хэлний орчуулагчийн чиглэлээр ажиллах боломжтой

2

Археологи-Солонгос судлал

Археологийн мэргэжлээр дээрх ур чадваруудыг эзэмшихийн хамт хавсарсан солонгос хэлний орчуулагчийн чиглэлээр төгсөнө

Археологи, түүхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагуудаас гадна солонгос хэлний орчуулагчийн чиглэлээр ажиллах боломжтой

3

Археологи-Хятад судлал

Археологийн мэргэжлээр дээрх ур чадваруудыг эзэмшихийн хамт хавсарсан хятад хэлний орчуулагчийн чиглэлээр төгсөнө

Археологи, түүхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагуудаас гадна хятад хэлний орчуулагчийн чиглэлээр ажиллах боломжтой

4

Археологи (Түүх-Археологи)

Археологи болон түүхийн чиглэлээр нарийн мэргэжлийг эзэмшиж цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх бүрэн чадвартай судлаач болон төлөвшинө. Архивт ажиллах, музейдэд ажиллах, археологийн бүртгэл, гар болон гэрэл зургийн баримтжуулалт хийх зэрэг олон төрлийн ур чадвар эзэмшдэг.

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд болон бүрэн дунд боловсролын сургуулиуд, музейдэд болон архивын газар ажиллах боломжтой

5

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

Археологийн малтлагаар илэрч олддог төрөл бүрийн эд өлгийн зүйл, бунхан, ханын зураг, эртний түүхт барилга байгууламжийг сэргээн засварлах арга ажиллагаа, бэхжүүлэлтийн технологи зэрэг ур чадвар эзэмшинэ

Соёлын өвийн төвийн сэргээн засварлах лабораториуд болон түүх, археологийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг байгууллагуудад, мөн музейдэд ажиллах боломжтой