Улаанбаатарын Их сургууль

Түүхийн тэнхим

Түүхийн тэнхим  

1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн түүхийн ангид элсэлт авч 1997 онд 14 оюутантайгаар анхны төгсөлтөө хийсэн байна. 1997 оноос хойш 17 удаагийн төгсөлтөөр 600 гаруй оюутныг түүхч мэргэжлийн зэрэгцээ Хятад, Япон, Солонгос хэл судлалаар давхар мэргэшүүлэн төгсгөжээ.

Түүхийн тэнхмийг түүхч, япон, солонгос, хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн төгсөгчдийн нэлээд нь магистрийн зэрэгт дэвшин суралцахын зэрэгцээ, төгссөн сургууль улсын болон төрийн болон хувийн их, дээд сургуулиудад багшлан, мөн ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Үндэсний Архивын газар, Үндэсний Түүхийн музей, Тагнуулын төв газар, Монгол цэргийн музей зэрэг эрдэм шинжилгээнийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Тус тэнхмийн оюутнууд 1-р ангидаа археологийн хээрийн дадлага хийдэг бөгөөд тус хээрийн дадлагаар Монгол орныхоо түүхийн дурсгалт газруудаар аялан явахын дээр археологийн малтлага судалгаанд оролцдог байна.

Түүх-Хятад хэлний төгсөх ангийн оюутнууд БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотын багшийн их сургуульд жил бүр дадлага хийдэг уламжлалтай. Мөн Япон улсын Осакагийн сургуультай оюутан солилцооны журмаар жил бүр оюутан явуулж сургадаг.

Тэнхимийн эрхэм зорилго. Мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өргөн хүрээнд сэтгэх чадвартай, ази дорно дахины хэлтэй, судалгаа шинжилгээний ажил хийх чадвартай нийгмийн шаардлагыг хангахуйц судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.

Тэнхимийн дэргэдэх оюутны клуб:

  • Түүхийн судалгаа сурталчилгааны “Бичиг судартан” клуб
  • “Монголын түүхийн сурвалж судлалын төв”

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна

Элсэлт авах мэргэжил

Мэргэшил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

 

 

 

Олон улс орон судлал

Түүх-Хятад судлал

Хятад, Солонгос, Япон хэлний мэдлэгтэй, түүхийн судалгааны ажил хийх чадвартай, архив судлал, музей судлал, монголын түүхийн бүх үеийн талаархи мэдлэгийг их, дээд сургуульд  сурвал зохих хэмжээнд эзэмшинэ 

ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн

Архивын газрууд

Музей,

ЭШ-ий байгууллагууд

ЕБСургуулиуд

Их, дээд сургуулиуд

 

Түүх-Солонгос судлал

Түүх-Япон судлал

 

 

 

Түүх-  Угсаатны зүй

 

Түүхч, угсаатны зүйч

Түүх угсаатан судлалын өндөр мэдлэгтэй судлаачийг бэлтгэх, угсаатан судлалын судалгааны арга зүй,  мэдлэгийг эзэмшүүлнэ

ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн

Архивын газрууд

Музей,

ЭШ-ий байгууллагууд

ЕБСургуулиуд

Их, дээд сургуулиуд

 

Улаанбаатар хот

2016 он