Улаанбаатарын Их сургууль

Хэл Утга зохиолын тэнхим

МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ, СЭТГҮҮЛЗҮЙН ТЭНХИМ

“Монгол хэл, уран зохиол, сэтгүүлзүйн тэнхим” нь бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхлэн, тухайн шатны боловсролыг олгож, мөн мэргэшсэн судлаач бэлтгэн, суурь болон хавсарга судалгаа хийж гүйцэтгэдэг. Тус тэнхим Хэлбичгийн Шинжлэх ухааны доктор 2, Хэлбичгийн ухааны доктор 7, магистр 5, нийт 14 багштайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

“Монгол хэл, уран зохиол, сэтгүүлзүйн тэнхим”-д суралцсанаар оюутан Та:

-          Сургалт судалгааны чиглэлээр үр дүнтэй суралцах орчин нөхцөлөөр бүрэн хангагдана.

-          Хүмүүнлэгийн ухаанд суурилсан гүн гүнзгий, олон талын мэдлэг чадвар эзэмшиж, судалгаа шинжилгээний арга зүйд суралцана.

-          Танхимд суралцахын зэрэгцээ профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй судалгааны төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжоор хангагдана. Тухайлбал: мэргэжлийн тусгай төсөл, хөтөлбөр, “Нутгийн аялгуу, аман зохиолын судалгааны хээрийн шинжилгээний анги”-ийн судалгаа, мэргэжлийн дугуйлан, клуб гэх мэт.

Хамтын ажиллагаатай байгууллага:

- Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн

- Ижил сургалт эрхэлдэг их дээд сургуулиуд, түүний салбар нэгж

- Мэргэжлийн төрийн бус байгууллагууд

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

 

Утга зохиол

Монголын нүүдэлчдийн соёл, зан заншил, сэтгэлгээний онцлог зэрэг бичгийн дурсгалд олон зуун жилээр уламжлагдаж ирснийг судлах, монголын сонгодог уран зохиол, монгол аман зохиолын баялаг өвийг шинжлэх улмаар дэлхийн бусад орны хэл, соёл, уран зохиолын хөгжилтэй харьцуулан судлах, дэлхийн соёл иргэншилд монгол нүүдлийн соёл иргэншил ямар байр суурьтай болох, ач холбогдол нь юунд орших, эдгээрийг судалснаар утга зохиол, соёлын тулгамдсан ямар асуудалд бүрэн дүүрэн хариулт өгөх зэрэг гол зорилготой. Ийнхүү судалгаа шинжилгээний ажил хийж энэ чиглэлээр залгамж, хойч үеэ бэлтгэх нь нэгэн чухал зорилт болж байна.

Төгсөгчид нь их, дээд сургууль болон ЕБС-д багшлахын зэрэгцээ Хэл зохиолын хүрээнлэнд эрдэм шинжилгээний ажилтан, олон нийтийн хэвлэл мэдээллийн газарт ажиллах утга зохиолын ажилтан, хянан найруулагч, сэтгүүлч, редактор зэрэг ажлын байранд ажиллах боломжтой.

 

Хэл, уран зохол судлал

Хэл бичиг сурвалж судлаач, багш мэргэжилтэн бэлтгэж суралцагчдад дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Монголчуудын олон зүйл үсэг бичгээрх судар шастир, баримт хэрэглэгдүүн болон монголын түүх соёлд онцгой холбогдох төвд, манж хэлээрх дурсгалыг эх бичиг судлалын үүднээс үндэс суурьтай судлахын зэрэгцээ орчин цагийн монгол хэлний бүхий л төвшний судалгаа хийх, ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний хичээл заах чадвар дадал эзэмшүүлнэ.

Хэл, уран зохиол судлалын ангийг төгссөн оюутан монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч, үндэсний номын сан, үндэсний архив, утга зохиолын ажилтан, монгол судлалын олон салбарт эрдэм шинжилгээний ажилтан болно. 

Сэтгүүл зүй

 Сэтгүүл зүйн онол, хэвлэлийн болон радио телевизийн салбарын хосолсон удирдлага, чадвар, дадал олгохоос гадна практик чадварыг түлхүү олгоно.

Хэвлэл мэдээллийн байнууллага, радио, телевиз бүх шатны байгууллагын хэвлэлийн төлөөлгчөөр ажиллах боломжтой.