Улаанбаатарын Их сургууль

Хятад хэлний салбар

Хятад хэлний  хэлний салбар

Улаанбаатарын Их Сургуулийн  Хятад хэлний салбар анх  1993 онд Гадаад хэлний тэнхимийн бүрэлдэхүүнд багтан 5 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 23 жилийн хугацаанд 300 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна.

 Тус салбар нь хятад орон судлал, хэлний авиан зүйн чиглэлээр төрөлжсөн хоёр кабинетыг ашиглалтанд оруулсны зэрэгцээ, оюутан суралцагсдаа зуны амралтын хугацаанд  Хятад руу аялал сургалт хосолсон үйл ажиллагаанд тогтмол хамруулдаг.

Хятад хэлний салбар 2015 оноос БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх “Хятад хэлийг гадаадад түгээн дэлгэрүүлэх улсын алба”-ны тусламжтай  дэлхийн 120 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг Күнзийн танхимыг байгуулж Хятадын Тай-Жи соёл, нударган зодоон болоод хийн дасгалын урлагыг таниулан мэдүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлээр тус тэнхимийн оюутнууд Хятадын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 6 сарын хугацаатай Хятадыг тойрон аялах болоод Шяолины тулааны урлагийн сургалтанд хамрагдахаар тус улсыг зориод байна.

Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын соёлын хэлэлцээрийн дагуу 2003 оноос эхлэн жил бүр БНХАУ-аас хятад хэлний мэргэжилтэн багш ирж ажиллахын зэрэгцээ Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/  -ын давтлага хичээлийг үнэ төлбөргүй зааж буй нь хятад хэлний сургалтыг сайжруулахад их түлхэц болж байна.

Хятад хэлний салбарын эрхэм зорилго нь эх орондоо төдийгүй олон улсад өрсөлдөхүйц мэдлэг чадвартай, ёс суртахууны өндөр соёлтой хятад хэлний орчуулагч, хятад судлаачдыг бэлтгэхэд оршино.

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна

 

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

Хятад хэлний орчуулагч

Хятад хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, түвшин тогтоох шалгалт /HSK/-ын дээд шатанд тэнцэх, төрөл бүрийн мэргэжлийн салбарын орчуулгыг чөлөөтэй хийж сурах.

Энэ мэргэжлээр төгсөгч нь хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, компани, аж ахуйн нэгж, Хятад хэл, соёл судлалын төв, аялал жуулчлалын компанид орчуулагч хийхээс гадна хятад хэлний бүх шатны сургалтын байгууллага, телевиз радиогийн орчуулгын алба, хэвлэл мэдээлэлийн байгууллага, төрийн яам тамгын газаруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын яамдад ажиллах бүрэн боломжтой.