Улаанбаатарын Их сургууль

Биологийн тэнхим

  Биологийн тэнхим

  Биологийн тэнхим нь 2001 оноос өнөөг хүртэл байгалийн ухааны салбарт шинжлэх ухааны байгууллага хийгээд дээд боловсролыг холбосон сургалт-эрдэм шинжилгээнд суурилсан бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулж байна. Тус тэнхим нь академич 1, доктор (Sc.D), профессор 2, доктор (Sc.D) 1, доктор (Ph.D), профессор 1, доктор (Ph.D), дэд профессор 5, доктор (Ph.D) 1, докторант 1, магистр 1 нийт 13 багштай.

Тэнхимийн эрхэм зорилго. Оюутны сургалтын чанарыг дээшлүүлэх, цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, орчин үеийн техник технологийн түвшинд лабораторын суурь баазыг шинэчлэх, олон улсын сургалтын хөтөлбөрт ойртуулахын тулд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл гэсэн зарчимд тулгуурлан  оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд өргөнөөр оролцуулан идэвх сонирхлыг дээшлүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, зах зээлд хөрвөх чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулах таатай орчин бүрдүүлэхэд оршино.

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

Биологи

Ургамал судлал, амьтан судлал, экологи, биологийн төрөл зүйлийг хамгаалах, хотын ногоон байгууламж зэрэг чиглэлээр ажиллах бүрэн чадвартай боловсон хүчин бэлтгэгдэх ба цаашид анатомич, физиологич, зоологич, микробиологич, генетикч, биохимич, биотехнологич, ботаникч чиглэлээр нарийн мэргэжих боломжтой.

Монгол улсад сургалт, судалгаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүрээлэнгүүдэд, лаборатори, био-үйлдвэр (эмийн, хүнсний, органик бордооны), байгаль хамгаалах, нөхөн сэргээх байгууллага, ботаникийн цэцэрлэг, тусгай хамгаалалттай газар, хөдөө аж ахуйн байгууллага, боловсролын байгууллагад ажиллах бүрэн боломжтой.

Байгаль орчныг хамгаалах технологи

Байгаль хамгаалал (байгаль орчин, биологийн төрөл зүйл), экологи, ургамал судлал, амьтан судлал, биотехнологи, нөхөн сэргээлт, байгаль хамгаалах шинжлэх ухааны технологи боловсруулах бүрэн чадвартай боловсон хүчин бэлтгэгдэнэ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын болон уул уурхайн, нөхөн сэргээлт, үнэлгээний компаниуд, БОНХЯ-ны харьяа дархан, тусгай хамгаалалтай газрын захиргаа, хөдөө орон нутгийн байгаль хамгаалах газар мэргэжилтэн