Улаанбаатарын Их сургууль

Япон хэлний салбар

Улаанбаатарын Их Сургуулийн Гадаад хэлний тэнхим

Япон хэлний салбар

Япон хэлний салбар нь 1992 онд тус сургууль байгуулагдсанаас хойш 1 жилийн дараа 1993 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлэн монгол японы олон эрдэмтэн багш нар, судлаачид тус салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, япон хэл соёл, зан заншил зэргийг заан таниулахад хувь нэмрээ оруулсан билээ. Тухайлбал: Олон Улс судлалын хүрээлэнгийн доктор, профессор япон судлаач Б.Сэржав, японы монголч эрдэмтэн Арай Шиничи нар тус салбарын үндэслэн байгуулагчид билээ.

2.Багшлах боловсон хүчин: Япон хэлний салбарт салбарын эрхлэгчээр ахлах багш, магистр Ц.Амгалан, багш Л.Эрдэнэцэцэг, Ч.Маналсүрэн, О.Отгонжаргал, Ц.Нэргүй, Ц.Цэнгэлсүрэн, Японы JICA байгууллагын сайн  дурын багш Сава Томоко багш нар ажиллаж байна. Тус салбарын онцлог нь баклаврын төвшинд хэл судлаач-япон хэлний орчуулагч, түүх судлаач-япон хэлний орчуулагч, археологич-япон хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер-япон хэлний орчуулагч мэргэжлээр оюутан сургаж байна.


3. Сургалтын үйл явц: Япон сангаас 3 жилд нэг удаа ном, сурах бичиг захиалан үнэ төлбөргүй авч номын сангийнхаа фондыг арвижуулж ажилладаг. Мөн сургалтын чанараа сайжруулах зорилгоор япон хэлний кабинет тохижуулан, аудио болон видео бичлэг, проектор, япон хэлний интернет сайтууд ашиглан хичээлээ зааж байна.

4. Зохиогддог уралдаан тэмцээн:

Ø  Жил бүр уламжлал болгон оюутнуудын мэдлэг чадвар, авьяас, авхаалж самбааг сорьж “Японоор ярьж сурцгаая” намрын өдөрлөг, “Япон хэлийг хэн сайн мэдэх вэ” тэмцээн, “Уран илтгэлийн тэмцээн”,”АХА”зэргийг зохион байгуулдаг.

Ø  Мөн 1 дүгээр ангийн оюутнуудын дунд “Цэвэр бичигтэн”  “Цаасан нугалбарын тэмцээн” зохиодог.

5. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа:

Манай салбар гадаад, дотоодын олон байгууллага, сургуультай хамтран ажилладаг .Үүнд:

Гадаадад: Оосакагийн Олон Улсын Их Сургууль,Тохокүгийн Их Сургууль, Хакүхо Охидын Сургууль гэх зэрэг 10 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. 2015 оны 10 сараас эхлэн Японы JICA олон улсын байгууллагатай албан ёсны хамтын ажиллагаа тогтоож сайн дурын багшийг урьж ажиллуулж эхлээд байна.  Мөн япон хэлний төвшин тогтоох NAT-test төвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах албан ёсны төлөөлөгчийн газраар томилогдон ажиллаж байна.    

Дотоодод: Монгол дахь Японы улсын элчин сайдын яам, Олон улс судлалын хүрээлэн, Монгол дахь япон судлалын нийгэмлэг, Монгол-Япон төв, Монголын япон хэлний багш нарын холбоо гэх зэрэг газрууд болно.

6. Оюутан суралцагчид: Манай салбараар төгсөгчдийн 10 орчим хувь  нь Япон улсын их дээд сургууль, магистр, докторт дэвшин суралцаж байгаа бол үлдсэн хувь нь эх нутагтаа төрөл бүрийн салбарт мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Тухайлбал,  Япон-монголын хамтарсан компаниуд, япон хэлний сургалт явуулдаг их, дээд, бага, дунд сургууль, сургалтын төвүүд, шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, түүхийн хүрээлэн, УИХ-ын тамгын газар, телевиз радио, Үндэсний түүхийн музей, орон нутгийг судлах музей зэрэг газруудад алба хашиж байна.    

7. Бидний цаашдын зорилт: Манай тэнхим төгсөгчдийнхөө мэдлэг боловсрол , мэргэжлийн ур чадварыг улам бүр өсөн нэмэгдүүлж дотооддоо төдийгүй японы  хөдөлмөрийн  зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болгон бэлтгэхийг эрхэм зорилгоо болгодог.