Улаанбаатарын Их сургууль

Солонгос хэлний салбар

Солонгос хэлний салбар

Улаанбаатарын Их Сургуулийн  Хэл утга зохиолийн факультетийн Солонгос хэлний салбар нь анх 1995 онд Ази хэлний тэнхимд харъяалагдан сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өдгөөг хүртэл 21 жилийн хугацааг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөлөө.

Солонгос хэл, орон судлалын чиглэлээр мэргэжлийн төрөлжсөн кабинетыг ашиглалтанд оруулж, оюутны дадлагыг Солонгосын соёлын төв болон солонгос хэл соёлтой холбоотой байгууллага, судалгааны төвүүдэд хийлгэн сургалтын орчныг бүрдүүлэн ажилладаг.

Манай салбар 2015 оноос БНСУ-ын “Daegu Cyber” Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Нутгийн удирдлага”, “Нийгмийн халамж”, “Хот төлөвлөлт” мэргэжлээр 2+2 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү гэрээний дагуу Улаанбаатарын Их Сургуулийн “Солонгос хэлний тусгай анги”-д элсэн 2 жил суралцаад БНСУ-ын “Daegu Cyber” Их Сургуульд дээрх мэргэжлүүдээс сонгон, on-line буюу зайн сургалтаар суралцаж, хоёр сургуулийн диплом, хос мэргэжилтэй төгсөх боломж бүрдэж байгаа юм.

Тэнхимийн эрхэм зорилго. Мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өргөн хүрээнд сэтгэх чадвартай, нийгмийн шаардлагыг хангахуйц бие хүн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэнэ .

Энэ хичээлийн жилд доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна

 

Элсэлт авах мэргэжил

Эзэмших ур чадвар

Ажлын байр

Солонгос хэлний орчуулагч

Солонгос хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, түвшин тогтоох шалгалт /TOPIK/-ын дээд шатанд тэнцэх, төрөл бүрийн мэргэжлийн салбарын орчуулгыг чөлөөтэй хийж сурах.

Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд, Солонгос хэл, соёл судлалын төвүүдэд, аялал жуулчлалын компанид орчуулагч

Солонгос хэлний орчуулагч, Хот төлөвлөлт

Солонгос хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, түвшин тогтоох шалгалт /TOPIK/-ын 4-р түвшнээс дээд шатанд тэнцэх, БНСУ-ын Дэгү кибэр их сургуульд Хот төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж, хот, бүс нутгийн төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд хийж, судлах

Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд, Солонгос хэл, соёл судлалын төвүүдэд, аялал жуулчлалын компанид орчуулагч, Улаанбаатар хотын захиргаа,

Солонгос хэлний орчуулагч, Нийгмийн халамж

 Солонгос хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, түвшин тогтоох шалгалт /TOPIK/-ын 4-р түвшнээс дээд шатанд тэнцэх, БНСУ-ын Дэгү кибэр их сургуульд Нийгмийн халамж мэргэжлээр суралцах

Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд, Солонгос хэл, соёл судлалын төвүүдэд, аялал жуулчлалын компанид орчуулагч, нийслэл, аймаг, дүүргийн халамжийн хэлтэс, халамжийн байгууллага

Солонгос хэлний орчуулагч, Удирдлагын ухаан

Солонгос хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, түвшин тогтоох шалгалт /TOPIK/-ын 4-р түвшнээс дээд шатанд тэнцэх, БНСУ-ын Дэгү кибэр их сургуульд Удирдлагын ухааны мэргэжлээр суралцаж, удирдлага, менежментын ухаанд суралцах

 

Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд, Солонгос хэл, соёл судлалын төвүүдэд, аялал жуулчлалын компанид орчуулагч, төрөл бүрийн компаниудад менежер