Улаанбаатарын Их сургууль

Сургалтын орчин

Сургалтын орчин


Сургалтын орчин, судалгааны бааз

1. 8000 м2 хичээлийн 2 байр

2. Лекцийн 52 танхим

3. Аудио, видео болон хэвлэмэл бус номын

    фондтой дижитал номын сан, электрон

    каталоги

4. Экологи, байгаль орчин судлалын

    судалгааны бааз

5. Археологийн суурь судалгааны бааз

6. Археологийн музей

7. Интернетийн лаборатори

8. Компьютерийн лаборатори

9. Химийн лаборатори

10. Биологийн лаборатори

11. Электроникийн лаборатори

12. Электроникийн цех

13. Гадаад хэлний лингафоны кабинет

14. Солонгосын соёлын “Саранбан” төв

15. Күнзийн танхим

16. БНСУ-ын Дэгү онлайн сургуулийн

 

                                төлөөлөгчийн газар


Улаанбаатарын Их Сургуулийн Номын сан

.

Эрхэм зорилго:

Орчин үеийн  мэдээллийн  технологийн  төхөөрөмжөөр  бүрэн  тоноглогдсон судалгаа  шинжилгээний ажлын түвшин, шинжлэх ухаан  технологийн ололтыг  хэлэлцэх, эрдэмтэд, багш  оюутнуудын  санал  солилцох  таатай орчин бүрдүүлсэн  судалгаа шинжилгээний  иж бүрэн  сан хөмрөгтэй,  технологийн ололтыг   үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн орчин  үеийн    номын сан болох.

Манай  номын  сан

Сургуулийн номын сан нь 1992 онд анх сургууль байгуулагдсан үеэс байгаль, нийгмийн ухааны  сурах бичгүүдийг улсын  төв номын сангаас шилжүүлэн авч өөрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна Одоогоор 20,000 орчим ном сургалтын  материалтай гадаад номын, монгол номын гэсэн үндсэн 2 фондтой уншлагын танхим,  цахим  уншлага,  гэрээр ном  олгох зэрэг танхимуудаар уншлага үйлчилгээ  явуулж байна.

         Номын сан нь номын санг автоматжуулах  Lib4U  програмыг үйлчилгээнд хэрэглэж  эхлээд байна.