Мандах бүртгэл дээд сургууль

Оюутан элсүүлэх шалгаруулалт
  1. Элсэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан заавал өгөх  ерөнхий шалгалт өгч тэнцсэн байна.
  2. Элсэгч нь Монгол улсын хэмжээнд зохион байгуулсан ерөнхий шалгалтанд  математик, гадаад хэлний /англи хэл/  ерөнхий шалгалт өгч тэнцсэн байна.
  3. Ерөнхий шалгалт  тус бүрд тухайн жилд тогтоосон босго оноог хангасан элсэгч бүртгүүлж, өрсөлдөх болзол хангасан гэж үзнэ.
  4. Зохих шаардлага хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ заавал өгөх шалгалтын онооны нийлбэр дээр боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмж, онооны жагсаалт хийнэ.
  5. Онооны жагсаалт болон хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх шаардлага хангаж, хяналтын тоонд багтсан элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.
  6. Шалгаруулалтыг хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг МАНДАХ БҮРТГЭЛ  Дээд Сургуулийн вэб сайтад /www.mandakhburtgel.edu.mn/ тавьж  нийтэд мэдээлнэ.
  7. Суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд олгоно.
  8. Эрхийн бичиг олгохдоо дараах материалыг эх хувиар нь авна. Үүнд:

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Ерөнхий шалгалтын дүнгийн батламж

Сурагчийн хувийн хэрэг

Иргэний үнэмлэх (хуулбар)

Чээж зураг 4 хувь

Сургалтын төлбөр төлсөн баримт, зээл тусламж авах бол холбогдох бичиг    баримтуудыг бүрдүүлсэн байна.