Отгонтэнгэр их сургууль

Сэтгүүл зүйн бакалавр

Сэтгүүл зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Сэтгүүл зүйн онол, арга зүйн цогц мэдлэгтэй, Монголын болоод дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил төлөвшил, сэтгүүл зүйн шинжлэх ухааны тулгуур зарчмуудыг системтэй ойлгосон байх. 
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл нэвтрүүлгийн бүх хэлбэр, төрөл зүйлд задлан шинжилгээ хийх мэдлэг эзэмшсэн байх.
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн техник, технологийн талаар тодорхой мэдлэгтэй, нийгмийн оюун санаа мэдээллийн харилцааны эрх зүйн болон логикийн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх
  • Олон нийтийн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийн бүх төрөл зүйлээр бүтээж туурвих, боловсруулах дадал, чадвартай байх
  • Мэдээлэл, сэтггүл зүйн бичлэг, нийтлэл, нэвтрүүлгийн ур чадварын үндсийг бүрэн эзэмшиж, бичиг соёлын өндөр ур чадвар эзэмших
  • Монгол хэлний бичгийн найруулах, боловсруулах, хянан засварлах, ярианы илэрхийллийн өндөр чадвар
  • Реклам сурталчилгааны бүх төрөл, хэлбэрээр бүтээж туурвих чадвар
  • Нийгэм олон нийтэд мэдээлэл түгэх ёс зүй, соёлын хэм хэмжээг эзэмшсэн, түүнийгээ дагаж мөрддөг байх
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн техникийн бүх үйл ажиллагаа, арга зүйг бүрэн эзэмшсэн байх
  • Сэтгүүл зүйн судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмшиж, судалгааны ажлын тодорхой дадал, чадвартай байх
  • Цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага хөгжил, шинэчлэлд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болсон байна.

Ажлын байр, албан тушаал

  • Сэтгүүлч
  • Редактор
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад төлөөлөгч
  • Хөтлөгч
  • Нэвтрүүлэгч
  • Утга зохиолын ажилтан
  • Олон нийтийн мэдээллийн харилцааны ажилтан