Отгонтэнгэр их сургууль

Багш, гадаад хэлний боловсрол

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Багшлах, заах арга, дидактикийн мэдлэг чадвар дадал эзэмшсэн байх
  • Англи хэлний сургалтын онол, хэрэгцээ, орчуулгын онолын цогц мэдлэгтэй
  • Орчин цагийн англи хэлний  мэргэжлийн түвшинд чөлөөтэй эзэмшсэн
  • Англи хэлээр эх зохиох, англиас монгол, монголоос англи хэл рүү бичгийн болон аман орчуулга хийх, ярианы болон бичгийн хэлээр найруулах ёсыг тэгш эзэмшсэн байна.
  • Англи хэлний хэрэглээг утга зохиолын хэлний хэм хэмжээнд зөв ухаарч, суралцагчдад ярих, сонсох, бичих, унших чадварыг эзэмшүүлэхэд шаардлагатай арга барилыг сонгон хэрэглэх чадвартай байна.
  •  Англи хэлний авиазүй, үгийн сан, хэлзүй, өгүүлбэрзүй, найруулга зүйн онцлог, төрөл бус хэлний үзэгдлүүдийг зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах арга барил эзэмшсэн байна.
  • Англи Америкийн түүх, соёл, орон судлал, зан үйл, сэтгэлгээний онцлог зэрэг олон асуудлыг сургалттай холбон, сурах үйл ажиллагааг зохион байгуулах арга барилд суралцсан байх. 
  • Англи хэлний хэлзүйн дүрмийн хэрэглээний өндөр чадвартай

Ажлын байр, албан тушаал

  • Багш
  • Орчуулагч
  • Хөтөч, тайлбарлагч, менежер, нарийн бичиг
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаадын компанийн төлөөлөгч
  • Хэл шинжлэлийн мэргэжилтэн, судлаач