Отгонтэнгэр их сургууль

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичгийг хянаж боловсруулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлтэй холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах чадвартай
  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, банк, гааль, татварын алба, нийгмийн даатгалын байгууллага болон бусад харилцагч байгууллагуудтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах чадвартай
  • Эд хөрөнгийн тооллого хийх, хөрөнгийн хөдлөл өөрчлөлт, ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцоолох чадвар
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах, санхүүгийн тайланг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцооллыг эзэмшсэн байх
  • Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах чадвартай
  • Суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг чадвар, хандлагыг хичээл тус бүрээр үндэсний стандартын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх, суралцагчдад мэргэжлийн ёс зүйг чандлан сахих хандлага төлөвшүүлсөн байх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодогч, санхүүч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ