Отгонтэнгэр их сургууль

Санхүү, банк

Санхүү, банк бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан, тооцоо гаргах
  • Банк, санхүүгийн байгууллагын удирдлага түүний өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх
  • Санхүүгийн тайлан боловсруулах, санхүүгийн тайланд шинжилгээ хийх
  • Эдийн засгийн үзэгдэл юмсын хоорондын шүтэлцээ, уялдаа холбоо, хамаарлын судалгаа хийж гүйцэтгэх
  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах
  • Бизнес төсөл боловсруулах
  • Хөрөнгийн үнэлгээ хийх
  • Санхүүгийн зах зээлийн мэдээллийг олж авах, ашиглах, мэдээлэлд боловсруулалт хийх
  • Олон улсын байгууллагуудын онцлог, нийгэм соёлын ялгаатай байдлыг танин мэдэж өөртөө ашигтайгаар ашиглах, гадаад худалдаа эрхлэх, гадаад худалдааны нөхцлүүдийг эдийн засгийн үүднээс ашиглах, төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглах
  • Гадаад худалдааны гэрээ хийх, гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр бараа оруулж гаргах, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийх, үнэ тогтоох, гадаад зах зээлийг судлах үнэлэх

Ажлын байр , албан тушаал

Дараах байгууллага, аж ахуйн нэгжид санхүүч, санхүүгийн менежер, эдийн засагч

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ