Отгонтэнгэр их сургууль

Эрх зүй

Эрх зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Эрх зүйн суурь хэм хэмжээ, онол , үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан
  •  Хууль зүйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн байх
  • Үндэсний эрх зүйг олон улсын эрх зүй болон эрх зүйн бусад бүлтэй харьцуулах мэдлэг, арга зүй эзэмшсэн
  • Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх, дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн
  • Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцсан байх
  • Хэрэг, маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах .
  • Хууль тайлбарлах, сонгох, хэрэглэх арга зүй эзэмшсэн
  • Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн
  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцсан
  • Хувь хүний болон иргэний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.
  • Хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг болж төгснө

Ажлын байр, албан тушаал

  • Шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч
  • Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
  • Гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөх
  • Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн
  • Патентийн итгэмжлэгдсэн ажилтан
  • Иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн ажилтан
  • Мэргэжлийн хяналтын байцаагч
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан