Чингис хаан дээд сургууль

Аялал жуулчлалын менежмент

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр: Аялал жуулчлалын менежмент  Индекс: D041301

Хөтөлбөрийн тодорхойлолт:Аялал жуулчлал”-аар мэргэшсэн Аялал жуулчлалын  бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтынхөтөлбөр юм.
Аялал жуулчлал”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ. Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 42 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Аялал жуулчлал”-аар мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 30 кредит цаг ба мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 42кредит цаг, нийт 120 кредит цагийн хичээлийг судлах болно.

Хөтөлбөрийн үндэслэл: Аялал жуулчлалын салбарт амжилт олох, урт удаан хугацаанд оршин тогтнох нэг гол үндэс нь Аялал жуулчлалын  өргөн мэдлэгт тулгуурласан чадвар дадлыг эзэмшихявдал юм. Ийм учраас аялал жуулчлал ба менежментийн өргөн мэдлэгтэй чадварлаг боловсон хүчин өнөөгийн нийгэмд асар ихээр хэрэгтэй байна.Чухамхүү энэ чадвар, шинэ мэдээлэл мэдлэгийг олгох үүднээс энэхүү хөтөлбөрийг бэлтгэж байна.

Хөтөлбөрийн зорилго: Аялал жуулчлалын байгууллага, түүнийг удирдан зохион байгуулахтай холбоотой ур чадвар бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэхэд нь Аялал жуулчлалын хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

Сургалтын арга зүй

Аялал жуулчлал мэргэжлийн хөтөлбөрт орсон мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлүүд нь долоо хоногт лекц, семинар гэсэн хэлбэрээр явагдана. Лекцийг хичээл нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийг оюутнуудад өгч түүнийгээ жишээ бодлого дээр тайлбарлаж өгнө. Семинарын хичээл нь лекцийг хичээл дээр үзсэн онолын хичээлийг бататгах журмаар явагдана.

 Суралцах орчин

Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

Аялал жуулчлал мэргэжлийн бакалаврын зэргийн сургалтыг явуулахад тусгайлан засаж тохижуулсан анги танхим, аялалын багаж хэрэгсэл, дадлага ажилд ашиглах тоног төхөөрөмж бүхий лаборатортой байна.

Аялал жуулчлал мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна. Сургуулийн бүх оюутан багш нарын 15 хувиас доошгүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /мэргэжилтэн холбоотой тухайн асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар эзэмшсэн байна/

Аливаа асуудалд мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ангилан, чухал санаан дээр төвлөрч чаддаг байх

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай болно.

Төгсөгч нь дор дурьдсан мэдлэг эзэмшсэн байна:

Монголын байгаль, газарзүй, түүх соёл, ард түмний зан заншил, ахуй амьралын онцлогийн талаар өргөн цар хүрээ бүхий мэдлэг мэдээллийг хуримтлуулсан байна.

Менежмент, хүний нөөц, эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, тоон болон статистик шинжилгээний аргууд

Салбарын эрхзүйн орчны мэдлэг

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа түүнд шинжилгээ хийн үнэлгээ дүгнэлт гаргах чадвар

Аялал жуулчлалын салбарын олон улсын болон үндэсний стандарт, зах зээл түүний шилжилт хөдөлгөөн

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг эзэмсшэн байна.

Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо

Англи хэлээрярих, унших

 

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.

Аялал жуулчлалын байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтаны удирдах болон техник гүйцэтгэлийн аргууд

Анхан шатны менежерийн захиалага хүлээн авах, зохион байгуулах, хөдөлмөрийн нөөцийн хувиарлалт хийх

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, гэрээ байгуулах, үах зээлийн шинжилгээ хийх, санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах,

Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ тайлан гаргах,

Ажлын байр

Аялал жуулчлалын байгууллагын бүх шатны удирдлага

Зочид буудлын менежер

Жуулчны баазын менежер

Захиалгын менежер

Төрийн захиргааны байгууллагат мэргэжилтэн 

Гадаад болон дотоодын байгууллагат хамтын ажиллагааны төлөөлөгч