Чингис хаан дээд сургууль

Багш, нийгмийн ухааны боловсрол

Хөтөлбөрийн танилцуулга 

Хөтөлбөрийн нэр: Багш, нийгмийн ухааны боловсрол            Индекс: D011403

Хөтөлбөрийн тодорхойлолт:

“Багш, нийгмийн ухааны боловсрол”-оор Нийгмийн ухааны багш бэлтгэх бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.  “Багш, нийгмийн ухааны боловсрол” хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ. Оюутнууд ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах  шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Багш, нийгмийн ухааны боловсрол” эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэх 30 кредит цаг, мэргэшүүлэх хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэх 46 кредит цаг, танилцах болон мэргэжлийн дадлагын 12 кредит цаг нийт 126 кредит цагийн хичээлийг судална.

Хөтөлбөрийн үндэслэл: Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд олон улсын жишигт нийцсэн багшлах боловсон хүчин бэлтгэх нь Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлаа хандуулах чухал асуудлын нэг болоод байна.

Хөтөлбөрийн зорилго, зорилт, хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн: Олон улсын жишигт нийцсэн нийгмийн ухааны боловсролын багшлах боловсон хүчин бэлтгэх зорилготой.

Сургалтын арга зүй

Багш, нийгмийн ухааны боловсролын хөтөлбөрт тусгагдсан ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг Шавь төвтэй сургалт, хөгжүүлэх сургалт, сургалтын идэвхитэй аргуудыг ашиглан Лекц, семинар, дадлага, кейс менежментээр явуулж гүйцэтгэнэ.

Суралцах орчин

-          Боловсролын тухай багц хуулинд заасны дагуу Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

-          Багшь нийгмийн ухааны боловсролын бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн номын  сантай байна.

-          Сургалт явуулах материаллаг орчин болох анги танхим нь хичээлийн стандартад нийцсэн байна.

Багшид тавих шаардлага

 

-          Нийгэм, түүхийн болон тухайн мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна

-          Үйлдвэрлэл, практикийн туршлагатай, өндөр мэргэшсэн ажилтныг холбогдох мэргэжлээр зочин багшаар урих, оюутны дадлага удтодуулах боломж бүрдүүлэх ба энэ тодтолдолд албан ёсны гэрээ байгуулан ажиллана.

-          Судалгаа эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны арга зүйд түшиглэн гүйцэтгэх чадавжтай байна.

-          Төсөл хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байх

-          Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн

-          Боловсролын тухай багц хуульд заагдсан шаардлагууд болон Чингис хаан дээд сургуулийн багшийн ёс зүйн дүрмийн заалтууд орно.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар 

-          Суралцагчийн нас, сэтгэхүй, бодит орчин нөхцөлд тохирсон сургалтын арга барил, арга технологийг ашиглах

-          Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах

-          Сургалтын өөр өөр орчинд суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих

-          Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах

-          Сургалтыг бие хүний үнэт зүйлсийг төлөвшүүлэхтэй хослуулах

-          Сургалтын явцад суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, тэднээр техникийн аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах дүрмийг сахиулах

-          Суралцагчийн эцэг эхтэй холбоо тогтоох, тэдэнд гэр бүлийн хүмүүжлийн талаар туслах

-          Хичээлээс гадуурх сургалт-хүмүүжлийн ажлыг төлөвлөх, удирдах

-          Анги удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх

-          Ангийн баримт бичиг хөтлөх

-          Сургалт заах аргын нэгдэл болон заах аргын бусад хэлбэрийн үйл ажиллагаанд оролцох, бусад багш нартай хамтран ажиллах

-          Багшийн мэргэжлийн ёс зүйн шаардлагыг эрхэмлэн сахиж биелүүлэх

Ажлын байр

-          Улсын болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиуд

-          Улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд

-          Улсын төв музей болон орон нутгийн музей