Чингис хаан дээд сургууль

Багш,сургуулийн өмнөх насны боловсрол

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр: Багш,сургуулийн өмнөх насны боловсрол                   Индекс: D011301

Мэргэжлийн зориулалт

 Энэ мэргэжлээр төгсөгч нь сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, төрийн болон төрийн бус өмчийн хүүхдийн байгууллагат сурган-хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулагчаар ажиллаж болно.

Төгсөгчдийн бэлтгэлд тавих нийтлэг шаарлага:

·         Хүмүүнлэгийн болон нийгэм эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн  сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх.

·         Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээний  талаарх мэдлэгийг амьдралд, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

·         Амьд болон амьгүй байгаль үзэгдэл үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байх

·         Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллгаандаа ашиглах чадвартай байх

·         Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялбарыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх

·         Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургалч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх

·         Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх

Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломждоо  дүгнэлт хийх хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай байх

·         Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргыг ашиглаж чаддаг байх

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлээр төгсөгчийн

мэргэжлийн бэлтгэлд тавигдах үндсэн шаардлага

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна.

·         Суралцагчийн эрүүл мэндийг бэхжүүлэх, хамгаалах, сургалтыг үр ашигтай зохион байгуулах

·         Сургалтын үйл ажиллгааг зохион байгуулах, хөтөлбөр боловсруулах, хөтөлбөр үнэлэх, хичээлийн бэлтгэл хангаж зохион байгуулах, хичээлд анализ хийх, хичээлийн материал боловсруулах,  мэдлэг чадвар дүгнэх\

·         Сурах үйл ажиллагааг сургалтын зорилгод чиглүүлэн хэрэгжүүлэх, хичээлээрээ дамжуулан бие хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх

·         Орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн, тэдгээрийг хэрэглэх

·         Сургалт хүмүүжлийн үр дүнг хянах ажлыг зохион байгуулах

·         Монгол улсын үндсэн хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн Эрхийн конвенцид тусгагдсан суралцагчдын эрх, эрх чөлөөг хангах

Төгсөгч нь дараах чадвар эзэмшинэ.

·         Суралцагч хүүхдүүдийн нас сэтгэхүй, бодит орчин нөхцөлд тохирсон сургалтын арга барил, арга техникийг ашиглах

·         Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах

·         Сургалтын өөр өөр орчинд суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих

·         Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах

·         Сургалтыг бие хүний үнэт зүйлсийг төлөвшүүлэхтэй хослуулах

·         Сургалтын явцад суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, тэднээр техникийн аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах дүрмийг сахиулах

·         Суралцагчийн эцэг эхтэй холбоо тогтоох, тэдэнд гэр бүлийн хүмүүжлийн талаар туслах

·         Цэцэрлэгээс гадуурх  сургалт- хүмүүжлийн ажлыг төлөвлөх, удирдах

·         Ангид хичээл заах үйл ажиллагааг хэрэгжүүлэх

·         Ангийн баримт бичиг \журнал, хувийн хэрэг, ажиглалт, тэмдэглэл, мэдээ,\ хөтлөх

·         Сургалт заах аргын нэгдэл болон заах аргын бусад  хэлбэрийн үйл ажиллагаанд оролцох, бусад багш нартай хамтран ажиллах

·         Багшийн мэргэжлийн ёс зүйн шаардлагыг эрхэмлэн сахиж биелүүлэх

Мэргэшлийн чиглэлээр дараах мэдлэг чадвар эзэмшсэн  байна.

·         Боловсролын стандарт хөтөлбөрийн дагуу суралцагчдад заах хичээлийнхээ арга барилыг бүрэн эзэмшсэн байх

·         Сургалтын төлөвлөгөө, тухай хичээлийн хөтөлбөр ба агуулга, бүтцийг сайтар судлах

·         Заах хичээлүүдийнхээ ерөнхий болон тусгай дидактикийн үндсүүдийг судалсан байх

·         Хичээлдээ суралцагчийн хөгжлийг бодитой үнэлэх орчин үеийн аргыг хэрэглэх

·         Мэдээлэл харилцааны технологийг хэрэглэж хичээлээ явуулах

·         Сургалтанд ашиглах гарын авлага, материал, хүүхдийн сонирхлыг татахуйц тоглоом наадгайг хийх чадварыг эзэмшсэн байх

·         Сургуулийн болон мэргэжлийн онцлогийг харгалзан тухай сургалтын байгууллага нэмэлт шаардлага тавьж болно.