Чингис хаан дээд сургууль

Нягтлан бодох бүртгэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр: Нягтлан бодох бүртгэл             Индекс D041101

Хөтөлбөрийн тодорхойлолт: “Нягтлан бодох бүртгэл”-ээр мэргэшсэн Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.
“Нягтлан бодох бүртгэл”-ээр мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ. Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол
эзэмшихэд зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38-42 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Нягтлан бодох бүртгэл”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэх 42 кредит цаг ба мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 46 кредит цаг, нийт 125-128 кредит цагийн хичээлийг судлах болно.

Хөтөлбөрийн үндэслэл: Хором хормоор хөгжлийн хурд нь хэмжигдэж буй бизнесийн ертөнцөд амжилт олох, урт удаан хугацаанд оршин тогтнох нэг гол үндэс нь санхүүгийн өргөн мэдлэгт тулгуурласан чадвар дадлыг эзэмших явдал юм. Ийм учраас санхүүгийн өргөн мэдлэгтэй чадварлаг боловсон хүчин өнөөгийн нийгэмд асар ихээр хэрэгтэй байна.Чухамхүү энэ чадвар, шинэ мэдээлэл мэдлэгийг олгох үүднээс энэхүү хөтөлбөрийг бэлтгэж байна.

Хөтөлбөрийн зорилго: "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэхэд нь Нягтлан Бодох Бүртгэлийн Хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

Сургалтын арга зүй

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрт орсон мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлүүд нь долоо хоногт лекц, семинар гэсэн хэлбэрээр явагдана. Лекцийг хичээл нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийг оюутнуудад өгч түүнийгээ жишээ бодлого дээр тайлбарлаж өгнө. Семинарын хичээл нь лекцийг хичээл дээр үзсэн онолын хичээлийг бататгах журмаар явагдана. Ихэнхдээ бодлого бодож, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг хөтөлнө. Мөн санхүүгийн програм дээд бүх ажил гүйлгээг оруулж нэгтгэн санхүүгийн тайлан баланс гаргаж сурах журмаар явагдана.

Суралцах орчин

Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргийн сургалтыг явуулахад Бүртгэлийн мэдээллийг компьютераар боловсруулах лабораторитой байна.

Бүртгэлийн мэдээллийг компьютераар боловсруулах лаборатори нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн програмтай байна.

Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна.

Сургуулийн бүх оюутан багш нарын 15 хувиас доошгүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна.

Багшид тавих шаардлага

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрхтэй байхын хамт мэргэшүүлэх хичээлийг тухайн чиглэлээр мэргэшсэн зохих дадлага туршлагатай багшаар заалгана.

“Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох суурь боловсрол эзэмшсэн байна.

Багш нь зааж буй хичээлийнхээ сэдвийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг байхыг шаардана.

Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /мэргэжилтэн холбоотой тухайн асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар эзэмшсэн байна/

Аливаа асуудалд мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ангилан, чухал санаан дээр төвлөрч чаддаг байх

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай болно.

Төгсөгч нь дор дурьдсан мэдлэг эзэмшсэн байна:

Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд

Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютераар боловсруулах

Нягтлан бодох бүртгэлийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах

Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүйг эзэмшсэн

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг эзэмсшэн байна.

Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандартууд

Бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онцлог

Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо

Нягтлан бодох бүртгэлийн ажилтны мэргэжлийн ёс зүй

Англи хэлээр ярих, унших

 

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийн байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх,

Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах,

Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах,

Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах,

Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ тайлан гаргах,

Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх,

Ажлын байр

Аж ахуйн нэгжийн нягт лан бодогч

Татварын нягтлан бодогч

Төсвийн нягтлан бодогч

Банкны нягтлан бодогч

Нярав

 

Гадаад болон дотоод хяналт шалгалтын ажилтан