Чингис хаан дээд сургууль

Програм хангамж

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр: Програм хангамж                       Индекс D061302

Хөтөлбөрийн тодорхойлолт: “Програм Хангамж”-аар мэргэшсэн мэдээлэл харилцаа холбооны технологийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.
“Програм Хангамж”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ. Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол
эзэмшихэд зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38-42 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Програм Хангамж”-аар мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 41 кредит цаг ба мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 39 кредит цаг, нийт 121-125 кредит цагийн хичээлийг судлах болно.

Хөтөлбөрийн үндэслэл:  Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед байгууллагын амин чухал хэсэг бол зайлшгүй компьютер, интернет, програм хангамж, өгөгдлийн бааз, мэдээллийн систем юм. Иймээс байгууллага болоод хувь хүн нийгэмд шаардлагатай том жижиг хэмжээний програм хангамж боловсруулах хөгжүүлэх, Mobile болон веб технологиуд ашиглан application зохион хөгжүүлэх, байгууллагын мэдээллийн систем хариуцсан, Мэдээллийн системийн шинжилгээ зохиомж хариуцсан, байгууллагын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл дамжуулах ба сүлжээний мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай болсон.

Хөтөлбөрийн зорилго: Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ таашаалд нийцсэн технологийн шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мэргэжилтэн бэлтгэнэ

Хөтөлбөрийн зорилт: Мэргэжлийн сургалтын агуулгыг олон улсын их сургуулийн жишиг түвшинд хүргэх, материаллаг хангамжийг ажил олгогч байгууллагуудын түвшин, бүтэцтэй ижил болгох, сургалтын материалуудыг электрон хэлбэрт оруулж суралцагчдад хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.

Сургалтын арга зүй

Програм Хангамжийн хөтөлбөрт орсон мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлүүд нь долоо хоногт лекц, семинар гэсэн хэлбрээр явагдана. Лекцийн хичээл нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийг оюутнуудад өгч түүнийгээ жишээ бодлого дээр тайлбарлаж өгнө. Семинарын хичээл нь лекцийн хичээл дээр үзсэн онолын хичээлийг бататгах журмаар явагдана. Ихэнхидээ компьютер дээр бие даан сууж бодлого бодож, програм бичиж, анхан шатны програмыг хөгжүүлнэ. Мөн компьютер болон түүний дагалдах техник хэрэгсэл, сүлжээг тохируулж, тэдгээрийг оношилж засварлана.

Суралцах орчин

·         Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

·         Програм Хангамжийн бакалаврын зэргийн сургалтыг явуулахад шаардлагатай компьютер бүхий лабораторитай байна.

·         Хангамжийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалт төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна.

·         Сургуулийн бүх оюутан багш нарын 15 хувиас доошгүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна.

Багшид тавих шаардлага

·         Хангамжийн мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрхтэй байхын хамт мэргэшүүлэх хичээлийг тухайн чиглэлээр мэргэшсэн зохих дадлага туршлагатай багшаар заалгана.

·         Хангамж”-ийн мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох суурь боловсрол эзэмшсэн байна.

·         Багш нь зааж буй хичээлийнхээ сэдвийн чиглэлээр эрдэм судалгааны ажил хийдэг байхыг шаардана.

·         Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар

a.    Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

·         Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /мэргэжилтэй холбоотой тухайн асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар эзэмшсэн байна/

·         Аливаа асуудалд мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ангилан, чухал санаан дээр төвлөрч чаддаг байх

·         Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай болно.

b.    Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна:

·         Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн програмууд дээр ажиллах чадвартай болох

·         Байгууллага болон хувь хүний захиалгат програм хангамжийг хөгжүүлэх чадвартай болох

·         Компьютер болон түүний дагалдах техник хангамжийн гэмтлийг оношилж, засварлах, тэдгээрийг шинээр суурилуулан ажиллуулах чадвартай болох

·         Өөрийн мэргэжлийн чиглэлээр сургалт судалгаа явуулах чадвар эзэмших

·         Байгууллагын мэдээллийн санг бүрдүүлж, түүнийг хариуцан програмчлах чадвартай болох

c.    Ажлын байр

·         Өмчийн бүх хэвшлийн аж  ахуйн нэгж байгууллагын програмист инженер

·         Сүлжээний инженер

·         Администратор

·         Вэб мастер

·         Мэргэжлийн чиглэлээр сургалт судалгаа эрхлэх

·         Мэдээллийн системийн шинжилгээ, зохиомж хариуцсан мэргэжилтэн